Улаанбаатарын баруун хэсгийг камержууллаа

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

Улаанбаатарын баруун хэсгийг камержууллаа

Улаанбаатарын баруун хэсгийг камержууллаа

Тээврийн цагдаагийн алба Улаанбаатараас Архангай аймаг руу салдаг уулзвар дээр байрлах байнгын постод хяналтын камер суурилуулжээ. Камержуулах ажил өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхэлсэн байна. Тус хэсэгт байрлах байнгын постын дэд бүтцэд тулгуурлан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэлжүүлэх, хянах боломжтой LPR системийн дөрөв, 360 градусаар харах боломжтой нэг, байнгын постын дотор хяналтын гурав зэрэг нийт найман камер суурилуулжээ.

Тус камерын систем нь эрэн сурвалжилж байгаа тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нэгдсэн удирдлагын төвд бүртгэж мэдээлэх, өдөр, шөнийн цагаар автомашины дугаарыг таних чадамжтай аж.

Цаашид Улаанбаатар хотоос зүүн чиглэлд орж, гарч байгаа тээврийн хэрэгслийг хянах мөн адил камерын хяналтын системийг суурилуулахаар төлөвлөөд байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж