Үндэсний супер лигийн хагас шигшээ тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр ээлжит тоглолтууд Спортын төв ордонд үргэлжлэн явагдлаа. Ингээд тоглолтын мэдээллийг хүргэе.
"Дундговь Альянс тех xарцага" vs "Увс Эрдэнэдрийлинг Ригс" 93:86.
Цувралыг 3-0-ээр Харцага баг тэргүүлж эхэллээ.
"Дорнод Танан Гарьд" vs "SBL Хасын Хүлэгүүд" 114:96.
Цувралыг 2-1-ээр Танан Гарьд баг тэргүүлж эхэллээ.
Энэ өдрийн 2 дах тоглолт Увс Эрдэнэдрийлинг Ригс болон Дундговь Альянс Тех Харцага багуудын цувралын 3 дах тоглолт байлаа. Цувралыг 2:0 харьцаатай Харцага баг тэргүүлж байсан билээ.
Тоглолтын эхлэл өмнөх тоглолтын адил оноо авалт багатай, удаан хэмнэлтэй эхэлсэн юм. Эхний үед Харцагаас D.Rambo хийх ёстой зүйлээ хийсээр байсан бол Ригсээс төвийн тоглогч D.Blue самбар дор сайн тоглолт үзүүлж байлаа. Тоглолтын эхний хагаст багууд тэнцүүхэн тоглолт үзүүлж байсан ч Харцага баг онооны давуу байдалтай дуусгасан юм. Харин 2-р хагаст Ригсийн тоглолт сэргэж эхэлсэн гэхэд болно. Золжаргал, Will Giddings шидэлтүүд байндаа тусч байснаар Ригс оноог ойртуулж чадсан. 4-р үед Ригс онооны давуу байдлыг ч бий болгож чадсан ч Rambo сайн тоглолтоо үргэлжлүүлж, Харцага талбайд 3 төвийн тоглогч гаргаж, хамгаалалтаа сайн хийж чадсанаар хожил байгууллаа. Өмнөх тоглолтын ижил дүр зураг энэ тоглолтонд ч харагдаж Ригс төгсгөлийг сайн хийж чадсангүй. Улмаар Харцага баг цувралыг 3:0 харьцаатай тэргүүлж эхэллээ. Тус тоглолтонд Rambo 28 оноогоор багаа тэргүүлсэн бол Pledger 15, Одбаяр, Болортулга нар тус бүр 12 оноог авчээ. Мөн ОУХМ Баттөр багтайгаа эргэн нэгдэж, талбайд 5 минутыг өнгөрүүлж 3 оноог авсан байна. Ригсээс Will Giddings 22 оноо авсан бол D.Blue 19 оноо, 12 самбараас бөмбөг авалт, Золжаргал 13, Өрнүүнбилэг 13 оноо, 14 удаа самбараас бөмбөг авсан байна. 2 багийн цувралын 4 дэх тоглолт баасан гарагт болно.
ТАНАН ГАРЬД ЦУВРАЛЫГ 2:1 ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Үндэсний Супер Лигийн Плэй-Оффын хагас шигшээ шатны тоглолтууд өчигдөр спортын төв ордонд боллоо. Эхний тоглолт энэ жилийн Плэй-Оффын “Сонгодог Тулаан” гэгдээд буй Дорнод Танан Гарьд болон SBL Хасын Хүлэгүүд багуудын хооронд болсон юм.
Тоглолт өмнөх тоглолтуудын адилаар тун ширүүхэн эхэлсэн бөгөөд үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн, довтолгоо голлосон үзүүштэй тоглолт болсон юм. Эхний хагаст Хүлэгүүдээс Билгүүн сайн тоглолтоо үзүүлсээр байсан бол Бямбадорж ,Отгонмөнх, Phil Jones нар ч өөрсдийн үүргээ биелүүлж байлаа. Харин Гарьдуудаас Ууганбаяр мөн л сайн тоглолт үзүүлж, олон оноог авч байсан юм. Эхний хагас 47:47 харьцаатай тэнцүүхэн өндөрлөсөн юм. Харин 3-р үеэс эхний хагаст чимээгүйхэн байсан Гарьдуудын холбон тоглогч Antonio Jones өөрийн тоглолтоо гаргаж эхэлсэн юм. Түүний оролтууд, холын зайн шидэлтүүд олон оноог авч ирж байлаа. Улмаар 4-р үед ч Гарьдуудын довтолгоо сайн байж, Хүлэгүүд урагшаа шахсан хамгаалалт хийх үед Цэрэнбат самбар дороос олон оноо авснаар Гарьдууд хожил байгуулж чадсан юм. A.Jones энэ өдөр багаа тэргүүлэн 30 оноо, 10 самбараас бөмбөг авалт хийсэн бол Ууганбаяр 26 оноо, 15 самбараас бөмбөг авалт хийж багаа тэргүүлсэн байна. Харин Хүлэгүүдээс Билгүүн 28 оноо, Phil Jones 15 оноо, 17 самбараас бөмбөг авалт, Отгонмөнх, Ray George нар тус бүр 15 оноо авсан ч 4-р үед хамгаалалтан дээрээ алдаа гаргаснаар хожигдол хүлээлээ. 2 багийн цувралын 4 дэх тоглолт ирэх баасан гарагт явагдана.
Дундговь Альянс Тех Харцага vs Увс Эрдэнэдрийлинг Ригс – 93:86
Posted by Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо on Wednesday, April 8, 2015
Үндэсний Супер Лигийн плэйоффын хагас шигшээ гурав дахь тоглолтуудын 2015.04.08-ны өдрийн СЭТГЭЛ СЭРГЭЭМ ШИЛДЭГ 10 АГШИН !!!#Enjoy & Refresh with SuperLeague#MNBA #SengurBrand
Posted by Sengur Brand on Wednesday, April 8, 2015
SBL Хасын Хүлэгүүд vs Дорнод Танан Гарьд – 96:114
Posted by Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо on Wednesday, April 8, 2015