Шинэ автобусаар нийтийн тээврийг сэлгэх боломжгүй | News.MN

Шинэ автобусаар нийтийн тээврийг сэлгэх боломжгүй

Шинэ автобусаар нийтийн тээврийг сэлгэх боломжгүй

Шинэ автобусаар нийтийн тээврийг сэлгэх боломжгүй

Шинэ он гарснаар  нийтийн тээврийн хоёр ч автобус шатаж, золоор хүний амь эрсдэлгүй өнгөрсөн. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Улаанхуаран” чиглэлийн том оврын автобус өдрийн 15.40 цагт шатсан бол нэгдүгээр сарын 24-нд "Орбит-Тахилт" чиглэлийн нийтийн тээврийн автобус  үйлчилгээндээ гарахаас өмнө буюу 06.40 цагт шатсан. Шалтгаан нь техникийн аюулгүй байдал алдагдсантай холбон тайлбарлаж буй. Тэгвэл нийтийн тээврийн үйлчилгээний аюулгүй байдалд хэрхэн анхаарч, хяналт тавьж ажиллаж байгаа талаар Нийслэлийн тээврийн газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэболдоос тодрууллаа.

Он гарсаар хоёр ч автобус шатлаа.  Энэ асуудалд ямар арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Он гарснаас хойш Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй 19 аж ахуй нэгжээс хоёрынх нь тээврийн хэрэгсэл шатсан хэрэг гарсан. Энэ дагуу бид Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран аж ахуй нэгжүүдийг үзүүлэх сургалтад хамруулж байна. Сургалт үр дүнгээ өгнө гэж найдаж байгаа.  Мөн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаа талаас жолооч нар  гал гарахаас өмнө буюу цахилгааны гэмтлийг засах, галыг унтраах түргэн арга хэмжээг авах тал дээр мэдлэг чадвар нь дутмаг, авхаалж самбаа дутагдсанаас болж гал гарах эрсдэлд хүргэсэн.

Хоёрдугаарт, “Тэнүүн-Огоо” ХХК-ны автобус салхитай задгай газар замын хөдөлгөөнд оролцож байхад цахилгааны хоёр утас нь масалж, гал гарсан байж магадгүй юм билээ. Энэ нь тухайн компани тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаагүйтэй холбоотой.

Орбит-Тахилт чиглэлийн автобусанд азаар хүн байгаагүй. Хүчтэй салхитай байсан нь маш богино хугацаанд гал авалцахад нөлөөлсөн.

-Монголд үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслүүдийн дийлэнх нь өмнө нь БНСУ-д 7-8 жил ашиглагдсан байдаг. Парк шинэчлэлтээр шинээр 500-600 орчим автобус оруулж ирэх тухай яригдсан. Энэ асуудал юу болж байна вэ?

-Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд нийтийн тээврийн парк шинэчлэлийг 1100 автобусаар хийнэ гэж тусгасан. Улаанбаатар хотын орлогч дарга  П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Зам тээврийн яамтай хамтран гаднаас зээл тусламж, хөрөнгө оруулалтаар шинэ тээврийн хэрэгсэл оруулж ирж, парк шинэчлэлт хийх боломж бололцоо байгааг судлах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд үйлчилгээ үзүүлж буй тээврийн хэрэгслүүдийн насжилт нь стандартын дагуу 12 жил хэмээн заагдсан. Монгол Улсад мөрдөгдөж буй нийтийн тээврийн стандартын дагуу аж ахуй нэгж байгууллагуудад шаардлага тавьж байгаа. БНСУ-д  насжилтаараа хасагдсан тээврийн хэрэгслүүдийг Монголд оруулж ирдэг. Бид стандартын дагуу үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуй нэгж байгууллагуудын гэрээний дагуу 12 жилийн насжилтад багтсан тээврийн хэрэгслүүд үйлчилгээнд гардаг. Өөрөөр хэлбэл, шинэ автобус оруулж ирэх боломжгүй, он залуутай, ашиглах боломжтой тээврийн хэрэгслийг оруулж ирдэг.

– Насжилтын хугацаа дуусч 12 жил болсон тээврийн хэрэгслүүдийг хассан уу?

–  2018 оны жилийн эцсийн байдлаар Нийслэлийн тээврийн газрын бүртгэлийн сангийн мэдээллээс 2006 оны 95 тээврийн хэрэгслийг хассан. Хасалт хийхэд нөхөн хангалт буюу парк шинэчлэлтийг хийх ёстой болдог. Аж ахуйн нэгжүүд 145 тээврийн хэрэгслийг парк шинэчлэлтээр оруулж ирсэн байна.

-Парк шинэчлэлтээр оруулж ирсэн 145 тээврийн хэрэгсэл нь таны хэлснээр хуучин гэсэн үг үү. Шинээр ийм тооны автобус оруулж ирэх хэр боломжтой вэ?

-Парк шинэчлэлтээр үйлдвэрээсээ гарсан шинэ тээврийн хэрэгслийг оруулж ирдэггүй. Өмнөд Солонгост үйлчилгээнд явж байсан он залуу тээврийн хэрэгслүүдийг парк шинэчлэлтээр авчирдаг гэсэн үг. Иргэдийн ойлгодгоор шинэ тээврийн хэрэгслийг Монголд ашиглах эсэхийг төр хариуцаж, улсын төсөвт суулгаж өгснөөр парк шинэчлэлтийн төсөл үүснэ. Ерөнхийдөө Монгол Улсын стандартад мөрдөгдөх 12 жил дотроо байгаа тээврийн хэрэгслүүдээр парк шинэчлэлт хийдэг.

-Он залуутай ч хуучин тээврийн хэрэгслүүдийг парк шинэчлэлтээр авчрахаар агаарын бохирдолд ч сөрөг нөлөөтэй байх?

-Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн дагуу авто тээврийн хэрэгслийн талаар авах зарим арга хэмжээний тухай цахилгаан болон утаагүй байгалийн шатдаг хийгээр ажилладаг хөдөлгүүртэй эко тээврийн хэрэгслүүдийг парк шинэчлэлтээр хийнэ гэж заасан. Энэ дагуу Улаанбаатар хотын UB Metan компани шахмал хийг нийлүүлдэг. Тээврийн хэрэгслүүдийг хийгээр хангадаг аж ахуй нэгжүүд урд хөршөөс хийгээ авдаг байсан ч БНХАУ өөрсдийн хэрэгцээг хангаж чадахгүйд хүрсэн. Иймд экспортыг зогсоосноос хойш нийтийн тээврийн үйлчилгээнд байгаа 140  гаруй газан автобус зогссон. Өнөөдөр бидэнд тулгарч буй ганц хүнд асуудал нь байгалийн шатмал хий буюу газ тасарчхаад байна.

-Парк шинэчлэлтээр 2019-2020 онд хичнээн тээврийн хэрэгслийг оруулж ирэх вэ. Энэ онд амжихгүй бол тээврийн хэрэгслийн үйлчилгээ доголдоно гэх юм?

-2019 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн байдлаар насжилтын хугацаа дууссан 226 тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна. Өөрөөр хэлбэл, 2007 оны тээврийн хэрэгслүүдийг хасна. Бүртгэлийн сангаас хасагдана гэдэг нь нийтийн тээврийн үйлчилгээнд явж болохгүй гэсэн үг. Парк шинэчлэлтээр 2018 оны шинэ тээврийн хэрэгслүүдийг оруулж чадахгүй ч стандартын дагуу 12 жилд багтах тээврийн хэрэгслүүдээр нөхөн хангалт хийнэ. Тодруулбал, хамгийн багадаа 210 тэврийн хэрэгслийг 2019-2020 оны парк шинэчлэлтээр оруулж ирнэ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-02-19 64.119.24.130

Нийтийн тээвэр гэж угаасаа сөнөцөн газар шүү дээ.\nҮйлчилгээ гэж О. XXI зуунд ч гэсэн нар өөд хардаггүйээ.\nАвтобуснууд хүйтэн, бохир, заваан, ядаж суудлууд нь хүртэл хүн\nсуух аргагүй. Ядарсан ард сууж л таардаг. Хахир хүйтэнд хөл тасартал хүлээлгэнэ.\nЖолооч нар нь үргэлж утсаар яриастай, зам хорооно гэж байхгүй, эсвэл тамхи баагиулаастай...\nхэцүү дээ хэцүү

Avatar

Зочин 2019-02-19 66.181.182.72

Мөнгийг нь дарга нар идсээээн

Avatar

Зочин 2019-02-19 66.181.178.236

Автобусны үнээ нэмэх хэрэгтэй тэгж байж бизнэс утгаараа хөгжих байхөө. Тэрнээс улсыг хүлээвэл ч мөдгүй дээ.

Avatar

Tramp 2019-02-19 103.9.90.130

НИЙТИЙН ТЭЭВЭР БОЛ МОНГОЛЫН ТӨР ЯМАР БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙГАА ЖИНХЭНЭ ТӨРИЙН ДҮР ТӨРХ ГЭЖ БОЛНО.

Avatar

Зочин 2019-02-19 139.5.216.119

Бүгдийг сольж шинэчлэх боломжгүй юм чинь захын хороолол руу микрыг нь явдгаар нь явуулж өгөөчээ. Том автобус нь ирэхгүй, энэ хүйтэнд цаг, цаг гауй зогсож байна. Хотын төв, зайсанруу микронд суугаад явъя гээгүй. Бүгдээрээ хувийн машинтай зайсанруу нь өдөржин баахан хоосон автобус бөглөрөлд нэмэр болоод л явах юм.

Avatar

Зочин 2019-02-19 202.21.98.174

Гарчигаас нь эхлээд ойлгомжгүй ярилцлага болж дээ.

Avatar

me 2019-02-19 202.131.233.50

gnuuu? 140 gazan bus bgaamuu? LPG or CNG?

Avatar

Зочин 2019-02-19 66.181.170.2

Ха ха үнэн алиа алиа юм ярихиймаа, тэрийгээ ямар ч өөртөө итгэлтэй ярьдгийм , парк шинэчлэлт гэж юу гэдгээ мэдэхгүй ийм балай юм хаанаасаа олж ирдэг байнаа, хуучин автобусаар парк шинэчлэлт хийдэг, "Өөрөөр хэлбэл, шинэ автобус оруулж ирэх боломжгүй, он залуутай, ашиглах боломжтой тээврийн хэрэгслийг оруулж ирдэг." гэнээ, бас өөрөө оруулаад ирдэг юм шиг л ккк

Avatar

Зочин 2019-02-19 66.181.170.215

Цоо шинэ автобус оруулж ирнэ гэвэл үнэ нь\n дийлдэхгүй шүү дээ. Автобус компаниуд долларын ханш өчнөөн өсөхөд үнээ нэмээгүй л байгаа. Монголчууд гаднаас бас л он залуу машин оруулж ирээд шинэ машин авсан мэт л байдагтай ялгаагшй шүү дээ. Сайжруулах нэг арга нь үйлдвэрлэснээс хойш 12 жилийн дотор биш, 10-аас дотогш болгох хэрэгтэй. Тэгэвэл арай шинэ автобус орж ирэх байх. Мөн автобус авах парк шинэячлэлд зориулж улсаас татаас өгдөггүй учраас парк шинэчлэл сайн хийгддэггүй

Avatar

жак ма 2019-02-19 124.158.107.35

юун солиотой юм бэ парк шинэчлэнэ гээд энд тэндхийн ашиглалтаас гарсан хуучин сэг оруулж ирдэг улс гэж хаана байна

Avatar

asdadas 2019-02-19 43.228.129.167

tanai emee ovoo avtobus-nd suuhdaa 5000 tugrug tulj chadah uu? chadna gevel hamaa alga oruulj irye

Avatar

Зочин 2019-02-19 66.181.161.8

chi delhiin ali ulsad 5000 aar niitiin teevert suugaav... manaih bol dundaj l untei yadaj shinchelj chaddgui yum bol oroi bolgon tseverlgee hiih hergtei sh dee... ene tiim hetsuu asuudal gej bodogdohgui bna... so china yapon ene terd oroi bolgon aruutgal hurtel hiideg yum bna lee.. manaid bol sardaa neg bureesiim ugaadgii muu haishaa yum

Avatar

hun 2019-02-19 66.181.161.8

chi delhiin ali ulsad 5000 aar niitiin teevert suugaav... manaih bol dundaj l untei yadaj shinchelj chaddgui yum bol oroi bolgon tseverlgee hiih hergtei sh dee... ene tiim hetsuu asuudal gej bodogdohgui bna... so china yapon ene terd oroi bolgon aruutgal hurtel hiideg yum bna lee.. manaid bol sardaa neg bureesiim ugaadgii muu haishaa yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж