Шинэ автобусаар нийтийн тээврийг сэлгэх боломжгүй

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

Шинэ автобусаар нийтийн тээврийг сэлгэх боломжгүй

Шинэ автобусаар нийтийн тээврийг сэлгэх боломжгүй

Шинэ он гарснаар  нийтийн тээврийн хоёр ч автобус шатаж, золоор хүний амь эрсдэлгүй өнгөрсөн. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Улаанхуаран” чиглэлийн том оврын автобус өдрийн 15.40 цагт шатсан бол нэгдүгээр сарын 24-нд "Орбит-Тахилт" чиглэлийн нийтийн тээврийн автобус  үйлчилгээндээ гарахаас өмнө буюу 06.40 цагт шатсан. Шалтгаан нь техникийн аюулгүй байдал алдагдсантай холбон тайлбарлаж буй. Тэгвэл нийтийн тээврийн үйлчилгээний аюулгүй байдалд хэрхэн анхаарч, хяналт тавьж ажиллаж байгаа талаар Нийслэлийн тээврийн газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэболдоос тодрууллаа.

Он гарсаар хоёр ч автобус шатлаа.  Энэ асуудалд ямар арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Он гарснаас хойш Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй 19 аж ахуй нэгжээс хоёрынх нь тээврийн хэрэгсэл шатсан хэрэг гарсан. Энэ дагуу бид Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран аж ахуй нэгжүүдийг үзүүлэх сургалтад хамруулж байна. Сургалт үр дүнгээ өгнө гэж найдаж байгаа.  Мөн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаа талаас жолооч нар  гал гарахаас өмнө буюу цахилгааны гэмтлийг засах, галыг унтраах түргэн арга хэмжээг авах тал дээр мэдлэг чадвар нь дутмаг, авхаалж самбаа дутагдсанаас болж гал гарах эрсдэлд хүргэсэн.

Хоёрдугаарт, “Тэнүүн-Огоо” ХХК-ны автобус салхитай задгай газар замын хөдөлгөөнд оролцож байхад цахилгааны хоёр утас нь масалж, гал гарсан байж магадгүй юм билээ. Энэ нь тухайн компани тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаагүйтэй холбоотой.

Орбит-Тахилт чиглэлийн автобусанд азаар хүн байгаагүй. Хүчтэй салхитай байсан нь маш богино хугацаанд гал авалцахад нөлөөлсөн.

-Монголд үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслүүдийн дийлэнх нь өмнө нь БНСУ-д 7-8 жил ашиглагдсан байдаг. Парк шинэчлэлтээр шинээр 500-600 орчим автобус оруулж ирэх тухай яригдсан. Энэ асуудал юу болж байна вэ?

-Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд нийтийн тээврийн парк шинэчлэлийг 1100 автобусаар хийнэ гэж тусгасан. Улаанбаатар хотын орлогч дарга  П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Зам тээврийн яамтай хамтран гаднаас зээл тусламж, хөрөнгө оруулалтаар шинэ тээврийн хэрэгсэл оруулж ирж, парк шинэчлэлт хийх боломж бололцоо байгааг судлах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд үйлчилгээ үзүүлж буй тээврийн хэрэгслүүдийн насжилт нь стандартын дагуу 12 жил хэмээн заагдсан. Монгол Улсад мөрдөгдөж буй нийтийн тээврийн стандартын дагуу аж ахуй нэгж байгууллагуудад шаардлага тавьж байгаа. БНСУ-д  насжилтаараа хасагдсан тээврийн хэрэгслүүдийг Монголд оруулж ирдэг. Бид стандартын дагуу үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуй нэгж байгууллагуудын гэрээний дагуу 12 жилийн насжилтад багтсан тээврийн хэрэгслүүд үйлчилгээнд гардаг. Өөрөөр хэлбэл, шинэ автобус оруулж ирэх боломжгүй, он залуутай, ашиглах боломжтой тээврийн хэрэгслийг оруулж ирдэг.

– Насжилтын хугацаа дуусч 12 жил болсон тээврийн хэрэгслүүдийг хассан уу?

–  2018 оны жилийн эцсийн байдлаар Нийслэлийн тээврийн газрын бүртгэлийн сангийн мэдээллээс 2006 оны 95 тээврийн хэрэгслийг хассан. Хасалт хийхэд нөхөн хангалт буюу парк шинэчлэлтийг хийх ёстой болдог. Аж ахуйн нэгжүүд 145 тээврийн хэрэгслийг парк шинэчлэлтээр оруулж ирсэн байна.

-Парк шинэчлэлтээр оруулж ирсэн 145 тээврийн хэрэгсэл нь таны хэлснээр хуучин гэсэн үг үү. Шинээр ийм тооны автобус оруулж ирэх хэр боломжтой вэ?

-Парк шинэчлэлтээр үйлдвэрээсээ гарсан шинэ тээврийн хэрэгслийг оруулж ирдэггүй. Өмнөд Солонгост үйлчилгээнд явж байсан он залуу тээврийн хэрэгслүүдийг парк шинэчлэлтээр авчирдаг гэсэн үг. Иргэдийн ойлгодгоор шинэ тээврийн хэрэгслийг Монголд ашиглах эсэхийг төр хариуцаж, улсын төсөвт суулгаж өгснөөр парк шинэчлэлтийн төсөл үүснэ. Ерөнхийдөө Монгол Улсын стандартад мөрдөгдөх 12 жил дотроо байгаа тээврийн хэрэгслүүдээр парк шинэчлэлт хийдэг.

-Он залуутай ч хуучин тээврийн хэрэгслүүдийг парк шинэчлэлтээр авчрахаар агаарын бохирдолд ч сөрөг нөлөөтэй байх?

-Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн дагуу авто тээврийн хэрэгслийн талаар авах зарим арга хэмжээний тухай цахилгаан болон утаагүй байгалийн шатдаг хийгээр ажилладаг хөдөлгүүртэй эко тээврийн хэрэгслүүдийг парк шинэчлэлтээр хийнэ гэж заасан. Энэ дагуу Улаанбаатар хотын UB Metan компани шахмал хийг нийлүүлдэг. Тээврийн хэрэгслүүдийг хийгээр хангадаг аж ахуй нэгжүүд урд хөршөөс хийгээ авдаг байсан ч БНХАУ өөрсдийн хэрэгцээг хангаж чадахгүйд хүрсэн. Иймд экспортыг зогсоосноос хойш нийтийн тээврийн үйлчилгээнд байгаа 140  гаруй газан автобус зогссон. Өнөөдөр бидэнд тулгарч буй ганц хүнд асуудал нь байгалийн шатмал хий буюу газ тасарчхаад байна.

-Парк шинэчлэлтээр 2019-2020 онд хичнээн тээврийн хэрэгслийг оруулж ирэх вэ. Энэ онд амжихгүй бол тээврийн хэрэгслийн үйлчилгээ доголдоно гэх юм?

-2019 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн байдлаар насжилтын хугацаа дууссан 226 тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна. Өөрөөр хэлбэл, 2007 оны тээврийн хэрэгслүүдийг хасна. Бүртгэлийн сангаас хасагдана гэдэг нь нийтийн тээврийн үйлчилгээнд явж болохгүй гэсэн үг. Парк шинэчлэлтээр 2018 оны шинэ тээврийн хэрэгслүүдийг оруулж чадахгүй ч стандартын дагуу 12 жилд багтах тээврийн хэрэгслүүдээр нөхөн хангалт хийнэ. Тодруулбал, хамгийн багадаа 210 тэврийн хэрэгслийг 2019-2020 оны парк шинэчлэлтээр оруулж ирнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж