Эхний туршилтад С.Феттел хамгийн хурдан байлаа

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

Эхний туршилтад С.Феттел хамгийн хурдан байлаа

Эхний туршилтад С.Феттел хамгийн хурдан байлаа

Авто спортын хурд, хүчний илэрхийлэл болсон формула-1 уралдааны 2019 оны дэлхийн аварга ирэх гуравдугаар сарын 17-нд эхэлнэ. Формула-1 уралдааны хуваарь ёсоор өчигдөр Испаний Барселона дахь Каталоны авто тойруулгад туршилтын гараа явагдаж байна. Багуудын туршилтын эхний уралдаан энэ сарын 18-21-нд болох бол дараагийн туршилт хоёрдугаар сарын 26-аас гуравдугаар сарын 1-ний хооронд явагдана.

Туршилтын эхний өдөр “Феррари” багийн С.Феттел хамгийн хурдан байсан. Каталоны 4 км 655 метрийн урт тойрог замыг 1 мин 18.161-д туулсан. Энэ бол Каталоны тойрог дахь бүх цаг үеийн хамгийн шилдэг үзүүлэлт болж байна. Каталоны уг тойруулгад Д.Риккиардо 2018 онд 1 мин 18.441 сек-д туулж тус тойруулгын рекордыг эзэмшиж байсан бол ийн С.Феттел энэ улирлын өмнөх туршилтын үеэр эвдэж байна. С.Феттелийн цагийг харсан Мерседес багийн эзэн Т.Волфф “би түүний цагийг харлаа, маш хурдан байна” хэмээн ярьжээ.

С.Феттел эхний өдөр нийт 169 удаагийн тойрог гүйцэтгэсэн нь бусад нисгэгчдээс хамгийн олон тойрог тойрсон нисгэгч байсан бол М.Верстаппен 128 тойрог, К.Сайнз 119 тойрог тойрсон байна. Тэгвэл С.Феттелийн араас “МкЛарен” багийн К.Сайнз 1 мин 18.558 сек-н амжилт үзүүлсэн. Харин Л.Хэмилтон нэг тойрог замыг 1.974 сек-н алдагдалтай тойрсон байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж