"Хувьсал"-аас тусгаарласан Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар "Халуун зүрх"-ээр үзэгчидтэйгээ уулзана

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

"Хувьсал"-аас тусгаарласан Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар "Халуун зүрх"-ээр үзэгчидтэйгээ уулзана

Одоогоос хорин жилийн өмнө тайзны урлагт тэсрэлт хийн гарч ирсэн “Хувьсал” продакшн дэлгэцийн анхны бүтээлээ гаргахдаа тухайн үед Улсын драмын эрдмийн театрын  тайзнаа ид гялалзаж явсан жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарыг урвуулан авч, жинхэнэ утгаараа хувьсал хийсэн. Харин 20 жилийн  ойн баяраа гавьяат У.Уранчимэг  дотно дүү нар  гэгдэж явсан  хоёр Д.Ганцэцэг, А.Ганчимэг наргүйгээр угтжээ. Дэлгэцийн ихэнх бүтээлийнх нь зохиолчоор ажиллаж, басхүү гол дүрүүдийг нь бүтээж явсан хоёр Ганаа “Хувьсал” продакшнаас өрх тусгаарлан “Аримун” нэртэй продакшн байгуулсан байна. Тэд анхны уран бүтээл болох  “Халуун зүрх”  киноныхоо  зураг авалтыг хийж дууссан бөгөөд удахгүй нээлтээ хийхээр хүлээж байгаа аж.

Киноны гол дүрд жүжигчин А.Ганчимэг, киноны найруулагч продюсероор Д.Ганцэцэг ажиллажээ.

Сонирхуулахад “Хувьсал” продакшны зүгээс  ирэх гуравдугаар  сард нээлтээ хийх “Тэнгэрээс буусан од” киногоор нь үзэгчид хоёр залуу уран бүтээлчийг хүссэн хүсээгүй харьцуулж харах нь тодорхой. Хамтдаа байхдаа илүү хүчирхэг байж, хамгийн сайн бүтээлийг хийх байсан гэх нууцхан харууслыг үзэгчдийнхээ зүрхэнд үлдээгээд одсон хоёр Ганаагийн сонголт зөв байсан уу, эсвэл “Хувьсал”-ын сонголт зөв үү гэдгийг харах л үлдлээ дээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж