Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өнөөдөр үдээс хойш хуралдуулах тухай өчигдөр зарлаж байсан ч энэ хуралдаан цуцлагджээ. Ээлжит бус хуралдаанаар Тавантолгойн гэрээг хэлэлцэнэ гэх мэдээлэл байсан ч энэ асуудлыг Засгийн газар ирэх долоо хоногт ярилцахаар болсон сурагтай.
Онцлоход, өнгөрсөн даваа гаригт УИХ-ын хаврын чуулганыг нээсний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаад Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн юм. Ингэхдээ УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийг оролцуулж, ажлын хэсэг байгуулахаар болсон. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тавантолгойн асуудлыг УИХ 14 хоногийн дотор багтааж хэлэлцэн, шийдвэрлэх өгөх хүсэлтийг бүлгийнхэндээ хандаж тавьсан юм.
Г.ДАРЬ