Британи, Монголын далбаатай галт тэрэг аялалд гарлаа

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

Британи, Монголын далбаатай галт тэрэг аялалд гарлаа

Британи, Монголын далбаатай галт тэрэг аялалд гарлаа

Британи, Монголын далбаагаар чимсэн галт тэрэг хоёрдугаар сарын 19-22-ны хооронд манай улсын хойноос өмнөд өргөргийн дагуу хөндлөн гулд аялж, ОХУ-тай хиллэх Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас БНХАУ-тай хиллэх Замын-Үүд боомт хүрэх юм.

Их Британи болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн баярын хаалтын арга хэмжээний хүрээнд Британийн Элчин сайдын яам тус улсын технологи, боловсролын салбарыг онцлон таниулах арга хэмжээ зохион байгуулах юм байна.

Түүнчлэн Их Британийн ЭСЯ ойн хүрээнд Дархан хотод боловсролын өдөрлөг, Эрдэнэт хотод Британийн уул уурхайн технологи, тоног төхөөрөмжийн компаниудыг танилцуулах, цаашид хамтран ажиллах боломжуудыг нээх уулзалтууд хийж, мөн Сэлэнгэ аймагт нутгийн удирдлагуудтай уулзахаас гадна Британи үүлдрийн мал аж ахуй эрхлэгчтэй уулзах юм байна. Улмаар зэрлэг ан амьтан, ургамлын хууль бус худалдааг хязгаарлах төслийг Гаалийн Ерөнхий Газартай хамтран хэрэгжүүлэгч Лондоны Амьтан Судлалын Хүрээлэнгийн багийнхан төслийн уулзалтууд болох ажээ.

Монгол Улсад суугаа Британийн Элчин сайд ноён Филип Малон хэлэхдээ “Бид 55 жилийн ойн баярын хаалтыг орон нутагт хийх болсондоо баяртай байна. Тус арга хэмжээгээр дамжуулан бид Британийн технологийн чадавхыг Монголын уул уурхайн салбарт таниулж, Монголын залууст дэлхийд боловсролын салбараараа тэргүүлэгч манай улсад хэрхэн суралцах боломжтой болон Британийн Засгийн газрын Чевнинг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг уриалан дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэв.

Тус арга хэмжээнд зориулан Сэлэнгэ болон Замын-Үүд чиглэлийн галт тэргийг найрамдалт харилцааны бэлгэдэл болгон хоёр орны далбаагаар өвөрмөц байдлаар чимсэн бөгөөд Их Британи улс Монгол Улстай илүү инновацлаг, далайцтай байдлаар харилцаж буйн илрэл болно гэж найдаж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж