МАН-аас хөөгдөөд байгаа Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч С.Мөнхчулуун дөнгөж сая сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос таны намын гишүүнчлэлийг түдгэлзүүллээ?
-МАН-ын Хяналтын хорооноос гаргасан өчигдрийн шийдвэр шударга байсангүй, гишүүдээ ялгаварлалаа. Хуулиараа олгогдсон бүрэн эрхийн дагуу би хотын даргад нэрээ дэвшүүлж өрсөлдсөн. Намайг Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн гэж үзсэн юм билээ. Өмнө нь НИТХ-ын дарга С.Амарсайхан заалнаас нэр дэвшиж, НИТХ-ын даргаар сонгогдож байсан. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар мөн намын бодлого сөрөөд сонгогдож байсан. Дээрээсээ дэмжлэггүй хүмүүсийг ингэж хавчиж болохгүй. Намын удирдлагад энэ талаар өргөдөл гаргана.
-МАН-аас хөөсөн учраас хотын даргад өрсөлдөх боломжгүй гэж МАН-аас мэдэгдлээ. Тэгэхээр та хотын даргад өрсөлдөхгүй гэсэн үг үү?
-Улаанбаатар хотын даргад заалнаас нэрээ дэвшүүлсэн. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хувьд дахин хотын даргад нэрээ дэвшүүлж өрсөлдөнө.
Над руу төлөөлөгчид маань ярьж байна. Ингэж хавчиж гадуурхаж байгаа бол бид тэмцэнэ ээ, намаасаа гарахад бэлэн. Шударга үнэний төлөө явна гэж ярьж байна.
Өчигдөр бас Ц.Сандуйг миний адил чөлөөлсөн байна лээ. 60 тэрбумын асуудал ярьсан бол цаг хугацаа нь өнгөрсөн байна. Өмнө нь яагаад яриагүй юм.
Ц.Сандуйг намайг дэмжсэн гэж үзсэн юм билээ. Санал хураалт нууц болсон, дэмжсэнийг яаж мэдээд байгаа юм бэ.
-Хотын даргад дахин өрсөлдөнө гэсэн үг үү?
-Ялагдсан нэр дэвшигч өрсөлдөнө гээд явж байхад ялсан учраас өрсөлдөнө.