Монголын Үндэсний Бөхийн холбооны удирдлагын түвшинд гарсан маргааны улмаас Бөхийн өргөөг 2018 оны дөрөвдүгээр сараас эхлэн хаасан билээ. Сар шинийн өмнө маргалдагч талууд эвлэлдэн нэгдэж, Ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар Бөхийн өргөөнд дахин ямар нэгэн үймээн дэгдээхгүй гэсэн албан хүсэлт Цагдаагийн байгууллагад өгч үйл ажиллагааг хэвийн явуулж эхэлсэн. Мөн Үндэсний бөхийн холбооны тавдугаар “Их эе”-ийг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулахаар товлосон ч түр хугацаагаар хойшлуулжээ. Ажлын хэсгийн нэг ахлагч дархан аварга Х.Баянмөнх хүндэтгэх шалтгааны улмаас /гадаад улс руу сувилалд явсан/ эзгүй байгаа тул хурлыг хойшлуулсан байна. Энэ талаар өчигдөр/2019.02.18/ УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, “Гацуурт” ХХК-ны захирал Л.Чинбат нар санал нэгджээ.
Хэдийгээр “Их эе”-ийн тов хойшилсон ч хоёр тал харилцан зөвшилцсөний үндсэн дээр Бөхийн өргөөний үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхийг холбооны гүйцэтгэх захирал, улсын заан Б.Сайнбаярын удирдлага дор хуучин ажлын алба ажиллахаар болсон байна. Ойрын өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд аймгуудын золголт, шашин номын хурал, урлагийн тоглолтууд хуваарийн дагуу зохион байгуулагдахаар болжээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлөөс Шашин урлагийн цэнгүүнийг энэ сарын 23-ны өдөр зохион байгуулах юм байна. Мөн бусад аймаг, орон нутгийн золголт, арга хэмжээ Бөхийн өргөөнд болж байгаа ажээ.
“Шарагчин” гахай жилийн эхний барилдаанд гуравдугаар сарын 1-д Бөхийн өргөөнд болохоор тов гараад байгаа юм байна.
hurlaa hiisen deer 2019-02-19 139.5.217.180
ene haichib l gej HUJIRTIIN shavart hevtej baigaa biz hurlaa hiigeech zonogt hiisen geed l utasdsan deer dee
4444 2019-02-19 43.228.129.131
Хурлаа хурдан хийгээд нэг тал руугаа ормоор юмсан
Зочин 2019-02-19 202.9.42.150
гадаад руу гэж бичдэг болжээ зайлуул энэ сэтгүүлч. Элсэлтийн шалгалтад бол энэ сэтгүүлч тэнцэхгүй юм байна
Зочин 2019-02-19 122.201.24.133
Энэ юу ч биш, бүр зүүдэнд ормоор аймаар юм бичдэг юм эд нар!!!! Olloo.mn-ийн ГОО, ГЭРЭЛ г.м. сэтгүүлчдийн бичсэнийг үзээрэй!!!!