Х.Баянмөнх аварга гадаад явсан учир хурлыг хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

Х.Баянмөнх аварга гадаад явсан учир хурлыг хойшлуулжээ

Х.Баянмөнх аварга гадаад явсан учир хурлыг хойшлуулжээ

Монголын Үндэсний Бөхийн холбооны удирдлагын түвшинд гарсан маргааны улмаас Бөхийн өргөөг 2018 оны дөрөвдүгээр сараас эхлэн хаасан билээ. Сар шинийн өмнө маргалдагч талууд эвлэлдэн нэгдэж, Ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар Бөхийн өргөөнд дахин ямар нэгэн үймээн дэгдээхгүй гэсэн албан хүсэлт Цагдаагийн байгууллагад өгч үйл ажиллагааг хэвийн явуулж эхэлсэн. Мөн Үндэсний бөхийн холбооны тавдугаар “Их эе”-ийг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулахаар товлосон ч түр хугацаагаар хойшлуулжээ. Ажлын хэсгийн нэг ахлагч дархан аварга Х.Баянмөнх хүндэтгэх шалтгааны улмаас /гадаад улс руу сувилалд явсан/ эзгүй байгаа тул хурлыг хойшлуулсан байна. Энэ талаар өчигдөр/2019.02.18/ УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, “Гацуурт” ХХК-ны захирал Л.Чинбат нар санал нэгджээ.

Хэдийгээр “Их эе”-ийн тов хойшилсон ч хоёр тал харилцан зөвшилцсөний үндсэн дээр Бөхийн өргөөний үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхийг холбооны гүйцэтгэх захирал, улсын заан Б.Сайнбаярын удирдлага дор хуучин ажлын алба ажиллахаар болсон байна. Ойрын өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд аймгуудын золголт, шашин номын хурал, урлагийн тоглолтууд хуваарийн дагуу зохион байгуулагдахаар болжээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлөөс Шашин урлагийн цэнгүүнийг энэ сарын 23-ны өдөр зохион байгуулах юм байна. Мөн бусад аймаг, орон нутгийн золголт, арга хэмжээ Бөхийн өргөөнд болж байгаа ажээ.

“Шарагчин” гахай жилийн эхний барилдаанд гуравдугаар сарын 1-д Бөхийн өргөөнд болохоор тов гараад байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж