“Huawei”-г үндэслэгч: АНУ биднийг дарамталж чадахгүй

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

“Huawei”-г үндэслэгч: АНУ биднийг дарамталж чадахгүй

“Huawei”-г үндэслэгч: АНУ биднийг дарамталж чадахгүй

Хятадын харилцаа холбооны технологийн “Huawei” компанийг үүсгэн байгуулагч Рэн Жэнфей BBC агентлагт ярилцлага өгөхдөө "АНУ ямар ч байдлаар биднийг дарамталж чадахгүй” гэж хэлжээ. Тус компанийн Санхүүгийн албаны захирал, охин Мэн Ванжоуг нь баривчилсныг Рэн Жэнфей “улс төрийн сэдэлтэй” хэмээн үзэж байгаа аж.

АНУ “Huawei” компани болон Мэн Ванжоуг банкуудыг хууран мэхэлсэн, худалдааны нууц задруулсан, мөнгө угаасан хэрэгт буруутган шалгаж буй ч Хятадын компани ямар ч буруутай үйлдэл хийгээгүйгээ мэдэгдсээр байгаа юм.

Рэн Жэнфэй АНУ дарамт шахалт үзүүлж, охиныг нь баривчилсан хэмээн үзэж, анх удаа ВВС-д ярилцлага өгч буй бөгөөд "АНУ ямар ч байдлаар биднийг дарамталж чадахгүй" хэмээн хэлжээ. Мөн тэрбээр “Илүү дэвшилттэй учраас дэлхий биднийг орхихгүй. Биднийг дэмжихгүй байхыг олон улс оронд уриалж ятгасан ч АНУ амжилт олохгүй” гэсэн байна. Рэн Жэнфэй дээрх хэргээс болж багагүй алдагдал хүлээнэ гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Huawei” технологийг ашиглахаас татгалзаж буй нь Вашингтоныг "тэдэнтэй түншлэхэд" илүү төвөгтэй болгоно гэж хэлсэн байна.

Австрали, Шинэ Зеланд, АНУ нь "Huawei" компанийн тоног төхөөрөмжийг хэрэглэхийг хориглосон бол Канад улс тус компанийн бүтээгдэхүүнүүд нь улсынх нь аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулж буй эсэхийг хянаж байгаа ажээ.

Рэн Жэнфей "Хэрвээ өрнө зүгт гэрэл гарч байвал зүүн мөн гэрэлтэх болно. Хэрэв хойд зүг харанхуй бол өмнөд нь ч адил байна. Америк дэлхий ертөнцийг төлөөлөхгүй. Америкчууд дэлхийн зөвхөн нэг хэсэг" хэмээн хэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж