Эрчим хүчний менежментийн тогтолцооны ISO 50001 стандарт гэж юу вэ?

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний менежментийн тогтолцооны ISO 50001 стандарт гэж юу вэ?

Эрчим хүчний менежментийн тогтолцооны ISO 50001 стандарт гэж юу вэ?

Эрчим хүч бол байгууллагын нэн чухал асуудал бөгөөд байгууллагад болон хүрээлэн буй орчинд аль алинд нь их хэмжээний өртөг зардал учруулж байдаг. Дэлхийн эрчим хүчний хэрэглээ өссөөр байгаа бөгөөд сүүлийн 40 жилийн хугацаанд 2 дахин нэмэгдсэн Түүнчлэн 2030 он хүртэл 30% өсөх тооцоо гарчээ. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн зонхилох шалтгаан болох хүлэмжийн хийн ялгаруулалтын гуравны хоёр нь эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээнээс үүсч байна. ISO 50001 стандарт хэвлэгдэн гарснаас хойш ач холбогдол нь өссөөр байгаа ба одоогоор 7000 гаруй байгууллага уг стандартын дагуу баталгаажаад байна.

Бид  эрчим хүчний хэрэглээгээ багасгах нь  хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах хамгийн найдвартай аргуудын нэг бөгөөд улмаар уур амьсгалд үзүүлэх нөлөөллийг бууруулж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалан, бүх нийтийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангах юм.  Түүнчлэн өртөг ч хэмнэгдэнэ.  Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сайн дурын олон нийтийг уриалан тэмцдэг “Уур амьсгалын өөрчлөлтийн фонд” хэмээх Засгийн газрын бус байгууллагын саяхан хийсэн судалгаагаар Америкийн нэгдсэн улсад хүлэмжийн хийг бууруулахтай холбогдсон зардал 2030 онд 2,5 триллион доллар болж буурна гэжээ. Шинэ болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хөгжил, технологийн нэгдэн нийлэлт ба бодлого энэ асуудлыг шийдвэрлэхэд туслах боловч, хэрэгжүүлэхийн тулд цаг хугацаа хүлээгдэхээр байна. Тогтвортой хөгжилд хүрэхийн тулд байгууллага тус бүр чухал үүрэгтэй бөгөөд үүнийг эрчим хүчний менежментийг сайжруулснаар хэрэгжүүлж болно. ISO 50001 стандарт нь эрчим хүчийг илүү үр ашигтай хэрэглэх, эрчим хүчний менежментийн тогтолцоог зохицуулах стратегийн хэрэгсэл юм.

Эрчим хүчний менежментийн тогтолцоо гэж юу вэ?

Эрчим хүчний менежментийн тогтолцоо нь байгууллага эрчим хүчний хэрэглээгээ илүү сайн удирдахад тусална.  Үүнд эрчим хүчний бодлогоо бий болгох, хэрэгжүүлэх, эрчим хүчний хэрэглээний зорилгоо тодорхойлох болон түүнд хүрэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах зэрэг хамаарна.  Түүнчлэн эрчим хүчний үр ашигтай технологийг хэрэгжүүлэх, эрчим хүчний алдагдлыг багасгах,  өртөгийг бууруулах зорилгоор үйл ажиллагааг сайжруулах зэрэг хамаарна.

ISO 50001, Эрчим хүчний менежментийн тогтолцоо –Шаардлага, хэрэглэх арга зүй стандарт нь байгууллага үр ашигтай эрчим хүчний менежментийн тогтолцоог бий болгох хүрээг тодорхойлно.  ISO-ийн удирдлагын тогтолцооны бусад стандартын адил “Төлөвлө-Хий-Шалга-Хэрэгжүүл” гэсэн циклийн дагуу байнгын сайжруулалтыг хийх боломжийг бүрдүүлнэ. Энэ нь дараах шаардлагуудыг тогтооно :

  • Эрчим хүчний хэрэглээний илүү үр ашигтай бодлогыг бий болгох
  • Энэхүү бодлогодоо нийцсэн зорилго, зорилтуудыг тодорхойлох
  • Эрчим хүчний хэрэглээ, хэрэгцээг илүү ойлгож, шийдвэр гаргах зорилгоор мэдээлэл цуглуулах
  • Хүрсэн үр дүнг хэмжих
  • Бодлогын үр ашгийг хянах
  • Эрчим хүчний менежментийг байнга сайжруулах

ISO 50001  бизнест ямар хэрэгтэй вэ?

ISO 50001 стандарт нь байгууллага эрчим хүчний хэрэглэдэг өмчөө зохистой ашиглаж, эрчим хүчний гүйцэтгэлээ сайжруулахад туслах зорилготой.  Эрчим хүчний гүйцэтгэл сайжирснаар байгууллага цахилгааны эх үүсвэрийн хэрэглээ, эрчим хүчинд холбогдолтой өмчийн хэрэглээг хамгийн дээд түвшинд хүргэж, үнэ болон хэрэглээг бууруулснаар хурдан хугацаанд үр ашгаа өгнө. ISO 50001 стандартыг дэлхий даяар том, жижиг байгууллагууд хэрэглэж байна. Үр ашиг нь ямар ч хэлбэртэй байж болно. Жишээлбэл: байгаль орчны нөлөөг багасгаж, нэр хүндийг дээшлүүлнэ, түүнчлэн зардал бууруулна.

ISO 50001 хэнд зориулагдсан бэ?

Менежментийн тогтолцооны бусад стандартуудын адил ISO 50001  стандартыг төрийн ба хувийн хэвшлийн ямар ч байгууллага, үйл ажиллагааны чиглэл, хэмжээ, газар зүйн байрлалаас үл хамааран хэрэгжүүлэх боломжтой. ISO 50001 нь эрчим хүчний гүйцэтгэлийг сайжруулахын тулд хэрэглэгч болон зохицуулагч байгууллагад хамаарах зорилгыг тогтоодоггүй. Энэ нь аливаа байгууллага цаашид сайжруулах эхлэлийн цэгээ тодорхойлж,  эрчим хүчний гүйцэтгэлийн одоогийн түвшнээсээ үл хамааран энэхүү стандартыг хэрэгжүүлнэ гэсэн үг юм.

Хэрхэн баталгаажуулах вэ?

Менежментийн тогтолцооны бүх стандартуудын адил ISO 50001  стандартыг хэрэгжүүлэх нь байгууллага, хувь нийлүүлэгчид, хэрэглэгчдэд  дотоод ба гадаад үр ашгийг бий болгодог.  Хөндлөнгийн аудитороор үнэлгээ хийлгэж, гэрчилгээ авах нь стандартын өөрийнх нь зорилго биш.  Зохицуулалтад заагаагүй тохиолдолд гэрчилгээжих, эсэх нь байгууллага өөрөө шийдэх асуудал юм.

ISO 50001 стандарт 2011 онд анх хэвлэгдэн гарснаас хойш түүнд холбогдолтой дараах стандартуудыг боловсруулаад байна. Үүнд:

  • ISO 50002, Эрчим хүчний аудит-Шаардлага, хэрэглэх арга зүй
  • ISO 50003, Эрчим хүчний менежментийн тогтолцоо- Эрчим хүчний менежментийн тогтолцооны аудит, баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага
  • ISO 50004, Эрчим хүчний менежментийн тогтолцоо –эрчим хүчний менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх, хадгалах, сайжруулах арга зүй,
  • ISO 50006, Эрчим хүчний менежментийн тогтолцоо – Эрчим хүчний гүйцэтгэлийн эхлэлийн цэг болон гүйцэтгэлийн үзүүлэлт ашиглан хэмжих –Ерөнхий зарчим, арга зүй
  • ISO 50015, Эрчим хүчний менежментийн тогтолцоо – Байгууллагын эрчим хүчний гүйцэтгэлийг хэмжих, баталгаажуулах – Ерөнхий зарчим, арга зүй
  • ISO 50047, Эрчим хүчний хэмнэлт- Байгууллагын эрчим хүчний хэмнэлтийг тодорхойлох
  • ISO 17741, Төслийн эрчим хүчний хэмнэлтийг хэмжих, тооцох болон баталгаажуулах техникийн ерөнхий дүрэм,
  • ISO 17742, Улс, бүс нутаг ба хотын эрчим хүчний үр ашиг ба хэмнэлтийг тооцоолох нь
  • ISO 17743, Эрчим хүчний хэмнэлт – Эрчим хүчний хэмнэлтийн тооцоо, тайлангийн арга зүйн үндэс
  • ISO/IEC 13273-1, Эрчим хүчний үр ашиг ба сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр– Олон улсын нийтлэг нэр томьео – 1-р хэсэг: Эрчим хүчний үр ашиг
  • ISO/IEC 13273-2, Эрчим хүчний үр ашиг ба сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр– Олон улсын нийтлэг нэр томьео – 2-р хэсэг: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр

Эх сурвалж: СТАНДАРТ ХЭМЖИЛЗҮЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж