Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Уралдааны дүн гарлаа

Монгол Улсын ЭМЯ, Италийн АИФО төрийн бус байгууллага, Европын холбоо хамтран хэрэгжүүлж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөр, эрүүл мэндийн сэтгүүл зүйн “Оюуны дархлаа” төрийн бус байгууллагаас хамтран нийт сонины сэтгүүлчдийн дунд зарласан шилдэг бичлэгийн уралдааны дүн гарлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагын тухай ойлголтыг олон нийтэд хүргэх, НҮБ-аас батлан гаргасан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн конвенцийг сурталчилан таниулж, түүнийг хэрэгжүүлэх талаар төрийн болон төрийн бус байгууллагуудын зүгээс хийж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэх үндсэн зорилгыг агуулсан энэ шилдэг бичлэгийн уралдаанд хот, хөдөөгийн 30 гаруй сэтгүүлч бүтээлээ ирүүллээ.

Шилдэг бүтээлийн уралдааны тэргүүн байрыг “Өдрийн шуудан” сонины сурвалжлагч Ч.Болортуяагийн  “Зүрх сэтгэл өөрчлөгдсөн цагт хувь заяа тэгширдэг юм билээ” бүтээл, дэд байрыг Булган аймгийн сэтгүүлч Ж.Мөнх-Очирын  “Сэтгэлийн хаттай Ганаа” бүтээл, гутгаар байрыг “Ноцтой мэдээ” сонины сурвалжлагч Б.Ойдовын “Аюул ослыг ялан дийлсэн Алтангэрэлийн Дэмбэрэл” бүтээл, “GOGO.MN” сайтын сурвалжлагч Г.Одгаравын  “Хэзээ нэгэн цагт гүйдэг болох гэж өнөөдөр би ядартлаа таягтай алхаж байна” бүтээл тус тус эзэлсэн байна.

Мөн тусгай байранд  “Үнэн” сонины сурвалжлагч Б.Даариймаагийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих замтай болохсон”, “Ардын эрх” сонин, “NEWS.MN”-ын сурвалжлагч Л.Нарантөгсийн  “Цаг хугацааг гоёх хүмүүн”, Дорноговь аймгийн сэтгүүлч Б.Пэрэнлэйн “Хөгжлийн бэрхшээлтэй гэхээс “Чадвар алдалттай” хүмүүс гэвэл илүү эерэг сонсогддог…”, “Үндэсний шуудан” сонины сурвалжлагч Д.Пүрэвсүрэнгийн “Тархи ажиллаж байсан цагт хараат бус системээр ямар ч хүн амьдарч чадна” бүтээл тус тус орлоо.

Энэ удаагийн уралдаанд ирсэн бүтээлүүд нь маш чамбай байсны зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалахад тэдний идэвхи оролцоо юу юунаас илүү чухал болохыг түлхүү өгүүлснээрээ онцлог байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж