Хууль бусаар такси үйлчилгээ эрхэлж буй иргэн, ААН, байгууллагуудыг шалгаж байна | News.MN

Хууль бусаар такси үйлчилгээ эрхэлж буй иргэн, ААН, байгууллагуудыг шалгаж байна

Хууль бусаар такси үйлчилгээ эрхэлж буй иргэн, ААН, байгууллагуудыг шалгаж байна

Хууль бусаар такси үйлчилгээ эрхэлж буй иргэн, ААН, байгууллагуудыг шалгаж байна

Автотээврийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилт, “Таксийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5122:2013 стандартын мөрдөлтөд хяналт тавьж, хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхлэгчдийг илрүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих хэрэгцээг хангах зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар болон Монголын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран, удирдамжийн хүрээнд хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж байна.

Автотээврийн хяналтын улсын байцаагч нар хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийн илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын дагуу арга хэмжээ тооцон ажиллаж байна.

Одоогийн байдлаар Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 1 аж ахуйн нэгж, байгууллагад нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000 000 төгрөгийн, 6 иргэнд нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон бөгөөд холбогдох хууль, тогтоомжийн дагуу 1 аж ахуйн нэгж, байгууллагад улсын байцаагчийн акт гарган үйл ажиллагааг нь зогсоосон байна.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

dagba 2019-02-19 150.129.140.133

solongost hamgiin hayamd taksi bna aa 1km t 8500 tug manaih tiim standart murduh heregtei ii

Avatar

Зочин 2019-02-19 150.129.142.90

Дэмжиж байна. Таксийн үйлчилгээг шинэчлэх цаг хэдийн болсон. Хувиараа энэ үйлчилгээ хийж байгааг зогсоох ёстой. Тэгээд ч тэд нар татвар төлдөггүй, стандартын шаардлага хангадаггүй зэрэг олон асуудал бий. Таксийн үйлчилгээг сайжруулахад ЗТХЯ, хот хамтарч яаралтай ажил зохион байгуулах шаардлагатай. Энэ ажил сайжрснаар хотын түгжрэлч буурах ёстой.

Avatar

Зочин 2019-02-19 202.55.191.130

бүү мөрөөд

Avatar

Зочин 2019-02-19 202.126.89.168

Хууль ёсны ном дүрмийн такси нэхээд байх юм. 20-30 минут алхчих газарт 40-50 минут түгжрэлд орж машинд нь сууж суучихаад нормалдсан бензиндээ ч хүрэхгүй 2000-3000 төг төлөөд бууж байж үхсэн АЦАА раа төгс төгөлдөр такси үйлчилгээ ярьдаг байнаа. 800 ч бай 1000 ч бай ялгаагүй албан ёсны такси хүчээ авах үнэ биш.

Avatar

Зоёин 2019-02-19 66.181.161.27

Албан ёсны такси нь хэд билээ.маш олон удаа дуудлага өгч байж арай гэж нэг олддог биш билүү харин ч хувийн такси л өглөө орой хүүхэдтэйгээ зам даган алхаж такси олдворыг хүлээж бга хүмүүст хэрэгтэй. Тээврийн газар олигтойхон ажлаа хийдэг билүү Ёстой худлаа

Avatar

иргэн 2019-02-19 202.179.26.15

Буудалруу орж зогсоод байгаа Жолооч нарт Хатуу Арга хэмжээ авах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-02-19 202.126.89.168

Албан ёсны такси л явдаг болчуул хамаагүй үнэтэй болно. Бид мах болон таксинаас бусдаар бол дэлхийн жишигээс хамаагүй үнэтэй бараа бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэдэг. Жишээ нь KFC болон бензин тос. Цаг нь болсон гэж үзэж байгаа бол км нь 4-5 мянгаар явдаг х ятад солонгосын жишиг ханшаар төлбөр төлөхдөө бэлдэцгээ. Албан ёсны таксинууд хөл дээрээ босоол ирнэ.

Avatar

Зочин 2019-02-19 202.55.191.130

аба такси тун аятайхан байсан юмсан. уб такси энэ тэрийн лоббигоор тун ч хурдан хаалгалаа. ард түмэн хүүхэд хөгшдөө чирээд хар хүйтэнд зам дээр гар өргөж тамлагдах руугаа буцаж орлоо. түүнээс наад машинууд чинь явдгаараа яваад хүн авсаар л байх болно. хэн ч хянаж чадахгүй

Avatar

ИРГЭДЭЭС 2019-02-19 66.181.189.99

Засаг захиргаа гэж байдаг бол цэгцлэх эмхлэх хэрэгтэй . Орлого олж байгаа бол татвараа бас төлөх нь үүрэг нь шүү дээ. Татвараа төлөөд нөм журмыг нь сахиж мөрдөөд явдаг, хуулиа хэрэгжүүлээд явдаг байх нь зохистой !

Avatar

Зочин 2019-02-19 202.55.191.130

mongold huuli heregjlee yu odoo iim ulgert itgedgee boli oo

Avatar

НЭР 2019-02-19 103.229.123.80

Манай улс шиг ийм замбараагүй ТАКСИ-г хэн дуртай нь явуулдаг улс хаана байна. Буёдын жишгээр хөгжих гэж байгаам бол Албан ёсны такси явуулж Хэрэглэгчийн аюулгүй байдал, нэг үнийн бодлого барьж Албан ёсоор татвараа авмаар цаг нэгэнт болсон. Дурын хэн нэгэн хямд төсөр машин худалдаж аваад таксинд явж мөнгө олдог улс орон МОНГОЛООС өөр хаанач байхгйү шүү.Ихэнх оронд дурын хэн нэгэн таксинд явбал, зөвшөөрөлгүй үйлчилгээ үзүүлбэл өндөр торгууль төлдөг шүү дээ.
Тэгээд ч хямд төсөр машин авч мөнгө

Avatar

иргэн 2019-02-19 122.201.22.144

ЖОЛООЧ НАРААС НЬ ТАМХИ ,МАЛЫН ҮНЭР НЭВТ ШИНГСЭН БАЙДАГ ШҮҮ

Avatar

Зочин 2019-02-19 202.126.89.186

Өглөө оройны хүйтэн сэрүүнд баахан нусаа хацартаа наасан хөлдөж үхэх шахсан хүмүүс нь хүүхдээ хөтлөөд хөлдүү автобусаа хүлээгээд буудал дээр осгоод байж дээ. төрийнхөний унаж байгаа дээр өндөр болон дундажаас дээгүүр орлоготой иргэдийн унаа машин түгжрэл үүсгээд автобус нь зам хаалгуулаад хотын хөндлөн чиг гацаж мөнхөрсөнөөрөө үүрд мөнх үргэлжилнэ.

Avatar

Зочин 2019-02-19 103.26.193.123

Их дэлгүүрийн урд зогсдог таксинуудыг сайн шалгаарай. Тэнд нэг охид хүүхнүүдийг таксиндаа суулгаад айлгадаг 77 юу билээ дугаартай шар үстэй дараа нь үсээ будсан байсан өндөр ёстой муухай хүн байгаа шүү сэрэмжлээрэй.

Avatar

Зочин 2019-02-19 202.126.89.186

Энэ олон хувийн таксичдыг визийг нь гаргуулаад бүгдийг нь гадагш явуул. Хааштай ажлын байраар олигтой хангаж чадахгүйгээс хойш. Ажил байлаа ч цалингүй шахам хэн боолын хөдөлмөр эрхлэхийг хүсэх юм. Энийгээ эхлээд бодчихоод чангаруул сайн.

Avatar

Зочин 2019-02-19 202.126.89.186

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хэрэг зөрчил багассан гэж тээврийн цагдаагийн алба мэдээлж байсан. Үүнд энэ дуудлагын жолооч нар багагүй гавъяа байгуулсан болов уу. Эсвэл цагдаа нарын ажлыг багасгалаа гээд байгаа юм уу. Ямар ч байсан машин жолоодсон ухаангүй нөхдүүд багассан нь хамгийн сайн хэрэг цагдаа нартаа баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж