Ханбогд-Оюутолгой чиглэлийн замын нээлт боллоо | News.MN

Ханбогд-Оюутолгой чиглэлийн замын нээлт боллоо

Ханбогд-Оюутолгой чиглэлийн замын нээлт боллоо

Ханбогд-Оюутолгой чиглэлийн замын нээлт боллоо

Өмнөговь аймгийн Ханбогд сум, Оюутолгойг холбосон 35.1 км замын нээлт өнөөдөр /2019.02.19/ боллоо. Энэ зам ашиглалтад орсноор Оюутолгойн уурхайд ажилладаг Өмнөговийн иргэд ажилдаа явах, гэртээ харихдаа аюулгүй, тав тухтай зорчих болж байна.

“Оюутолгой” ХХК 46 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн байгуулсан тус замыг Улсын комисс өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-нд хүлээн авсан бол өнөөдөр нээлтийг нь хийж байна.

Хоёр жил гаруй үргэлжилсэн замын ажлын гүйцэтгэгчээр үндэсний 26 компани ажилласнаас “Арж зам”, “Анандын зам”, “Заг инженеринг”, “КАСМС” компаниуд голлон гүйцэтгэжээ. Удаа дараагийн үерээс болж,  замын барилгын ажил явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн ч хүн хүч, техникийн хүртээмжийг нэмэгдүүлж, хугацаанд нь багтаан авто машин ашиглалтад орж чадсан байна. Ид ачааллын үед төслийн талбайд өдөрт 550 гаруй ажилчин, 171 машин механизм ажиллаж 2800 м хүртэл асфальтбетон дэвсэж ажилласан нь Монголдоо тэргүүлэх үзүүлэлт болжээ.

 

Э.УРАН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХАИ-ХХК-ны Сургалт хариуцсан менежер Х.Батсайхан 2019-02-19 202.131.244.210

Монголын үндэсний тэргүүлэгч оператор компани Хишиг-Арвин Группын охин компани ХАКМС -ХХК нь О.Т Ханбогд чиглэлийн 35.1 км замын ажлыг дангаараа хийж гүйцэтгэсэн юм . Энд юу олон компани бичсэн юм бэ? энэ замын ажлыг хийж гүйцэтгэж чадаагүй компаниудыг хийсэн болгоод бичсэн байна.Хишиг Арвин ХХК нь бүх хүчээ дайчлан ажилласан тийм учраас бидний нэр хаягийг буруу бичиж энд огт дурсагдаагүй байгаад бидний сэтгэл санаа дундуур байна. суравжилсан баг манай компаниас уучлалт гүйх ёстой. арай ч дээ

Avatar

Зочин 2019-02-19 202.9.43.22

Монгол ялначуудын уур нь хүрч байгаадаа . Бүтээн байгуулалт хөгжил дэвшил рүү урагш алхсан болгоныг ад шоо үздэг тэнэг гэж хэлхэд багадахаар хийрхэгч ялначууд аймшигтай\nбайна шүү

Avatar

Zochin 2019-02-19 202.55.191.130

Бусад компаниуд нь энэ мэт үлгэр дууриалалтай компаниуадаас суралцмаар юм да? Компани ААН-үүд нийгмийн хариуцлагаараа энэ мэт шинэчлэл хийвэл улс орон минь хурдан өсөж дэвжихээр санагдах юм.

Avatar

нутгийн иргэн 2019-02-19 122.201.22.144

100 ЯМААНД 60 УХНА ГЭГЧЭЭР 30 ХАН КМ Т ЮУН Ч ОЛОН ЮМ ОРОЛЦДОГ ЮМ ДЭЭ

Avatar

Nutgiin irgen LOL 2019-02-19 202.55.191.130

Зарим хүмүүс нь яагаад өөрөө юу ч хийхгүй байж хийсэн нэгнээ элдэвээр хэлж гол гоочилдог юм болоо, компьютерийн араас л хошүү дэвсэж суух нь эмэгнэлтэй ч юм шиг. \nОлон улсын стандартын дагуу ингэж сайн барьсан зам өнөөдөр монголд миний мэдэхээр гарын 10 хуруунд л байна

Avatar

Зочин 2019-02-19 103.111.68.3

goviinhonch argaguilde aij bga bh tsoohuule amidardag ulsuud saahaltiin ailch hol baidag bizde govid

Avatar

Zochin 2019-02-19 202.131.225.197

Gants yum hiij baigaa gazar ni Oyu tolgoi l baina. Daanch ene muugaa mun ch ih goochloh yumdaa.

Avatar

Зочин 2019-02-19 202.131.245.226

яаж байгаад чимээгүй барьчихваа.. еөк мэдсэн бол наад замаар чинь танк сэлгэн байршуулах маш их аюул нуугдаж байгааг урьдчилан илрүүлээд нам зогсоох байсийн.. одоо өнгөрсөөн баларсан бас нэг танкын зам барьчиж..

Avatar

Zochin 2019-02-19 202.55.191.130

Холливудын адал явдалт кино их үзээд захаасаа Шизотой болж байгаа юм биш биз. Бүтээн байгуулалт хийхээр нь адлаад хийхгүй болхоор нь хатгаад. Сонин улс шүү! Зам дагаж хөгжил!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж