Ханбогд-Оюутолгой чиглэлийн замын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

Ханбогд-Оюутолгой чиглэлийн замын нээлт боллоо

Ханбогд-Оюутолгой чиглэлийн замын нээлт боллоо

Өмнөговь аймгийн Ханбогд сум, Оюутолгойг холбосон 35.1 км замын нээлт өнөөдөр /2019.02.19/ боллоо. Энэ зам ашиглалтад орсноор Оюутолгойн уурхайд ажилладаг Өмнөговийн иргэд ажилдаа явах, гэртээ харихдаа аюулгүй, тав тухтай зорчих болж байна.

“Оюутолгой” ХХК 46 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн байгуулсан тус замыг Улсын комисс өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-нд хүлээн авсан бол өнөөдөр нээлтийг нь хийж байна.

Хоёр жил гаруй үргэлжилсэн замын ажлын гүйцэтгэгчээр үндэсний 26 компани ажилласнаас “Арж зам”, “Анандын зам”, “Заг инженеринг”, “КАСМС” компаниуд голлон гүйцэтгэжээ. Удаа дараагийн үерээс болж,  замын барилгын ажил явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн ч хүн хүч, техникийн хүртээмжийг нэмэгдүүлж, хугацаанд нь багтаан авто машин ашиглалтад орж чадсан байна. Ид ачааллын үед төслийн талбайд өдөрт 550 гаруй ажилчин, 171 машин механизм ажиллаж 2800 м хүртэл асфальтбетон дэвсэж ажилласан нь Монголдоо тэргүүлэх үзүүлэлт болжээ.

 

Э.УРАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж