Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлнэ | News.MN

Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлнэ

Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлнэ

Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлнэ

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд “Дат Консалтинг” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний хүрээнд  “Чанарын менежментийн тогтолцоо-шаардлага” сэдэвт сургалтад хамрагдаж байна.

Мөн нэвтрүүлсэн чанарын стандартыг өргөжүүлэх зорилгоор сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2018 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж