Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2018 онд үйлдвэрлэсэн согтууруулах ундаа, тамхины нэг хүнд ногдох хэмжээг гаргажээ. Сонирхолтой тоон мэдээллээс харахад монгол хүн жилд 44.7 литр согтууруулах ундаа, 55 хайрцаг тамхи хэрэглэж байна.
Тухайлбал, үндэсний үйлдвэрлэсэн согтууруулах ундаа болон тамхинаас нэг хүнд
- 3.3 литр спирт
- 9.2 литр архи, дарс
- 28.9 литр шар айраг
- 15 хайрцаг тамхи ногдож байна.
Харин импортын бүтээгдэхүүний хувьд нэг хүнд
- Нэг литр архи, дарс
- 2.3 литр шар айраг
- 40 хайрцаг тамхи ногдож байна.
Холбоотой мэдээ