Долоон ихэр хүүхэд мэндэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

Долоон ихэр хүүхэд мэндэлжээ

Долоон ихэр хүүхэд мэндэлжээ

Иракийн зүүн хэсэгт орших Дияали мужид 25 настай эмэгтэй долоон ихэр хүүхэд төрүүлсэн тухай Их Британийн “Dailymail” сонинд мэдээлжээ. Ихрүүдийн зургаа нь охин, нэг нь хүү гэнэ. “Энэ бол үнэхээр ховор тохиолдол. Дундад Азийн улсад анх удаа ийм олон ихэр төрүүлсэн тохиолдол байлаа” гэж мужийн эрүүл мэндийн төвийн хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлжээ.

Эх хүүхдүүдийн бие сайн байгаа бөгөөд эх ямар нэгэн мэс ажилбаргүйгээр өөрөөрөө төрсөн юм байна.

Хүүхдүүдийн эцэг Иосеф Фади “Эхнэр бид хоёр хэзээ ч ийм олон хүүхэдтэй болно гэж бодож байсангүй. Одоо манайх 10 хүүхэдтэй боллоо” хэмээн ярьсан байна.

Хамгийн сүүлд олон ихэр хүүхэд мэндэлсэн тохиолдол Бүгд Найрамдах Ливан улсад тохиож байсан ба Сэйнт Жоржийн их сургуулиын эмнэлэгт гурван хүү, гурван охин зургаан ихэр мэндэлж байжээ.

Эх сурвалж:Dailymail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж