Европын хөлбөмбөгийн холбоо Черногорт шийтгэл ногдууллаа

Хуучирсан мэдээ: 2015.04.09-нд нийтлэгдсэн

Европын хөлбөмбөгийн холбоо Черногорт шийтгэл ногдууллаа

Өнгөрсөн сарын 27-ны өдөр Подгорицед явагдсан Черногор, ОХУ-ын багуудын тоглолтын үеэр болсон хэрэг явдлыг Европын хөлбөмбөгийн холбооны сахилга батын комисс хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ.

Черногорын багийг 3:0-ээр хожигдсонд тооцож, ирэх есдүгээр сарын 5-нд Лихтенштейнтэй хийх тоглолтоо үзэгчгүй цэнгэлдэхэд хийх. Мөн Черногорын Хөлбөмбөгийн зөвлөлийг 50 мянган еврогоор торгож, хоёр жилийн хугацаанд дахин ямар нэг зөрчил гаргавал дахин нэг тоглолтыг үзэгчгүй явуулах шийтгэл ногдуулжээ.

Мөн ОХУ-ыг ч зүгээр орхисонгүй, И.Акинфеевийг өмөөрсөн фанатуудын зүй бус үйлдлийн төлөө Хөлбөмбөгийн холбоог 25 мянган еврогоор торгосон байна. Мөн түүнчлэн шүүгч Дениз Айтекиний гаргасан шийдвэрүүдийг хэвээр үлдээсэн байна. Тэрхүү тоглолтод Оросын багаас Игорь Денисов, Олег Шатов нар шар хуудсаар торгуулсан юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж