Хуучирсан мэдээ: 2015.04.09-нд нийтлэгдсэн

ДБЭТ-т тавдугаар сарын 6-нд "Кармен" балеттай. Хөгжим бүжгийн коллежийн балетийн ангийн оюутан, сурагчдын энэ хичээлийн жилийн тайлан тоглолтын хүрээнд энэхүү шинэ уран бүтээлийг тус сургуулийн балетийн багш нар удирдан үзэгчдэд хүргэх гэж байгаа юм байна. Монголчууд өөрийн улсын театрын тайзнаа "Кармен" дуурь үзэж заншсан. Өмнө нь одоогоос 17 жилийн өмнө төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров "Кармен" сюитийг Морин хуурын чуулгад хөрвүүлснийг тус чуулга тоглож, Кармений дүрийг балетийн жүжигчин, ДБЭТ-ын захирал байсан Б.Сэргэлэн бүтээж байсан удаатай. Харин одоо "Кармен" балетийг жүжгээр нь анх удаа тавих гэж байгаа ажээ. Дэлхийн театруудад бол ийм балет тоглогддог. Мэргэжлийн хөгжмийн урлагийн ууган сургуулийн шинэ уран бүтээлд амжилт хүсье.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж