Дипломатуудын өвлийн тоглолтод Монголын баг амжилттай оролцов

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

Дипломатуудын өвлийн тоглолтод Монголын баг амжилттай оролцов

Дипломатуудын өвлийн тоглолтод Монголын баг амжилттай оролцов

ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломат төлөөлөгчдийн газруудад үйлчлэх Ерөнхий газраас жил бүр зохион байгуулдаг  “Дипломатуудын өвлийн XIX тоглолт” 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Москва мужийн Красногорск тойрогт байрлах «Москоу Кантри Клаб»-т болов.

Тоглолтын үйл ажиллагааг нээж ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломат төлөөлөгчдийн газруудад үйлчлэх Ерөнхий газрын захирал В.А.Логутов үг хэлж, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын Олон улсын байнгын хорооны 1-р орлогч дарга, олимпийн аварга С.С.Журова, Москва мужийн Красногорск тойргийн тэргүүн Э.А.Хаймурзина, олимпийн гурван удаагийн аварга, дэлхийн есөн удаагийн аварга  Г.Е.Горохова нар оролцогчдод баяр хүргэж үг хэлэв.

Олимпийн аварга Г.Е.Горохова хэлсэн үгэндээ “19 жилийн өмнө энэхүү тоглолтыг санаачлан, хамтран зохион байгуулж байх үедээ амжилттай болох эсэх, хэрхэн удаан үргэлжлэх зэрэгт сэтгэл зовниж байж билээ. Дипломатуудын өвлийн тоглолтын цар хүрээ  жилээс жилд өргөжин тэлж энэ удаагийн тоглолтод 40 баг оролцож байгаад миний бие сэтгэл нэн хангалуун байна” гээд оролцогчдод амжилт хүсэв.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны хамт олон Дипломатуудын өвлийн XIX тоглолтод спортын дөрвөн төрөлд амжилттай оролцов.

Ширээний теннисний эмэгтэйчүүдийн төрөлд Консулын хэлтсийн техник ажилтан Ч.Чимгээ хоёрдугаар байр, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа гуравдугаар байр эзлэв. Энэхүү төрөлд тоглолтын эзэн багийн тамирчин буюу «Москоу Кантри Клаб»-ийн Эрүүл мэндийн төвийн ажилтан Н.С. Иванишина тэргүүн байр эзэлсэн байна.

Тоглолтын үеэр Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа уг арга хэмжээнд оролцсон ОХУ-ын Гадаад хэргийн яамны холбогдох албан тушаалтнууд болон Москва хотноо ажиллаж буй Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн  нартай нөхөрсөг яриа өрнүүлсэн бөгөөд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг Бүгд Найрамдах Солонгос Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Юн Гын, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Ким Хён Чжун нар ширээний теннисний нөхөрсөг тоглолтонд урьсан байна.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж