НАСА: 2030 онд Ангараг руу экспедиц илгээнэ | News.MN

НАСА: 2030 онд Ангараг руу экспедиц илгээнэ

НАСА: 2030 онд Ангараг руу экспедиц илгээнэ

НАСА: 2030 онд Ангараг руу экспедиц илгээнэ

Үндэсний Агаар Сансрын Захиргаа (NASA)-ны захирал Жим Брайденстайн 2030 оны дундуур Марс буюу Ангараг гариг руу экспедиц илгээхээр төлөвлөж байгаа талаараа MSNBC телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Түүний хэлснээр хүмүүсийг Ангараг гариг руу аялуулахын тулд мэргэжилтнүүд маш их зүйл хийх шаардлагатай байгаа аж. Тухайлбал, Ангараг гаригт хэрэглэх боломжтой Сарны технологийг турших аж. Энэ ажилд НАСА олон улсын болон худалдааны түншүүдээ татан оролцуулахаар төлөвлөжээ.

Брайденстайн НАСА-гийн мэргэжилтнүүд Ангараг гариг руу хүмүүсийг аялуулах эрхэм зорилгоо биелүүлэхийн тулд 20-иод жилийн турш идэвхтэй ажиллаж байгааг дурдсан байна.

Тус байгууллагаас өмнө нь 2004 онд бидний хэлж заншсанаар Улаан нүдэн гариг руу илгээсэн “Opportunity” хөлгөөс хариу дохио ирээгүй бөгөөд төлөвлөснөөс ч илүү бүр 90 хоног ажилласан талаар мэдээлж байв.

Ангараг нь Дэлхийтэй адил хатуу хөрсөөр хучигдсан гариг бөгөөд татах хүч нь Дэлхийн 40%. Хэдий Дэлхийгээс жижиг боловч далай байхгүй тул Дэлхийн хуурай газрын хэмжээтэй ижил хэмжээний хуурай газартай. 1 тойролт (1 sol) буюу 1 өдөр нь 24 цаг 39 минут 35.244 секунд бөгөөд далий тэнхлэгийн улмаас Ангарагт улирал байдаг гэж үздэг.

Эх сурвалж: MSNBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-19 211.36.141.125

энэ сэтгүүүлч арай л дэндүү юу үгүй юу ккк

Avatar

зочин 2019-02-19 66.181.160.10

ойлгохгүй бол хөлдүү тархиндаа гөмд

Avatar

Сэтгүүлч зайл 2019-02-19 202.21.106.138

Сэтгүүлч минь дээ! Наад орчуулгаа хянуулж байж нийтлээч дээ. Opportunity анх 90 хоног ажиллах төлөвлөгөөтэй байсан боловч тасралтгүй 13 жил ажилласан. Орчуулга чинь шал буруу байна.

Avatar

ямбий 2019-02-19 122.201.22.144

МАНАЙ ЖДҮ ЧИН ГИШҮҮДИЙГ ЯВУУЛАХ ЮМСАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж