Үндэсний Агаар Сансрын Захиргаа (NASA)-ны захирал Жим Брайденстайн 2030 оны дундуур Марс буюу Ангараг гариг руу экспедиц илгээхээр төлөвлөж байгаа талаараа MSNBC телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Түүний хэлснээр хүмүүсийг Ангараг гариг руу аялуулахын тулд мэргэжилтнүүд маш их зүйл хийх шаардлагатай байгаа аж. Тухайлбал, Ангараг гаригт хэрэглэх боломжтой Сарны технологийг турших аж. Энэ ажилд НАСА олон улсын болон худалдааны түншүүдээ татан оролцуулахаар төлөвлөжээ.
Брайденстайн НАСА-гийн мэргэжилтнүүд Ангараг гариг руу хүмүүсийг аялуулах эрхэм зорилгоо биелүүлэхийн тулд 20-иод жилийн турш идэвхтэй ажиллаж байгааг дурдсан байна.
Тус байгууллагаас өмнө нь 2004 онд бидний хэлж заншсанаар Улаан нүдэн гариг руу илгээсэн “Opportunity” хөлгөөс хариу дохио ирээгүй бөгөөд төлөвлөснөөс ч илүү бүр 90 хоног ажилласан талаар мэдээлж байв.
Ангараг нь Дэлхийтэй адил хатуу хөрсөөр хучигдсан гариг бөгөөд татах хүч нь Дэлхийн 40%. Хэдий Дэлхийгээс жижиг боловч далай байхгүй тул Дэлхийн хуурай газрын хэмжээтэй ижил хэмжээний хуурай газартай. 1 тойролт (1 sol) буюу 1 өдөр нь 24 цаг 39 минут 35.244 секунд бөгөөд далий тэнхлэгийн улмаас Ангарагт улирал байдаг гэж үздэг.
Эх сурвалж: MSNBC
Холбоотой мэдээ