Трамп Мадурог дэмжихгүй байхыг уриалав

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

Трамп Мадурог дэмжихгүй байхыг уриалав

Трамп Мадурог дэмжихгүй байхыг уриалав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2019.02.18/ Флорида мужийн Майами хотноо зочилж, үг хэлэх үеэрээ Венесуэл улсын зэвсэгт хүчинд хандан тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурогоос дэмжлэг авахаа зогсоохыг уриалсан байна. Өнгөрсөн сард Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо одоогийн Ерөнхийлөгч Мадурог шударга бусаар сонгогдсон, түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр зарлан АНУ тэргүүтэй хэд хэдэн улсууд түүнийг хүлээн зөвшөөрөөд байгаа билээ.

Дональд Трамп “Николас Мадурогийн засгийн газрыг дэмжиж, түүний төлөө ажиллаж буй хүн бүр өөрсдийнхөө ирээдүй болон амь насаа эрсдэлд оруулж байгаа учир эх орон, ард иргэдийн эсрэг үйл ажиллагаанд оролцохгүй байхыг уриалж байна” хэмээн хэлжээ.

Хуан Гуайдо өнгөрсөн онд болсон сонгуулийг шударга бус болсон учир дахин сонгууль явуулахыг уриалаад байгаа. Харин Николас Мадурог олон улсын зүгээс огцрохыг шаардаж байгаа ч тэрбээр энэ бүхнийг үл хайхран байр сууриа хадгалсаар байгаа юм. Түүний үзэж байгаагаар АНУ Венесуэлийн байгалийн баялагт гар дүрэхийн тулд улс оронд нь үймээн самуун дэгдээж, Хуан Гуайдо гэгчийг гадныхны гар хөл болж байна гэжээ.

Эх сурвалж:BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж