Банкууд өөрсдийн санхүүжүүлсэн барилгад ипотекийн зээл олговол арга хэмжээ авна

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

Банкууд өөрсдийн санхүүжүүлсэн барилгад ипотекийн зээл олговол арга хэмжээ авна

Банкууд өөрсдийн санхүүжүүлсэн барилгад ипотекийн зээл олговол арга хэмжээ авна

Арилжааны банкууд өөрсдийн санхүүжүүлсэн барилгуудад ипотекийн зээл олгож байна гэх иргэдийн шүүмжлэл тасардаггүй. Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжсэн  "Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам"-д дээрх асуудалд тодорхой заалт оруулж өгчээ.

Тодруулбал, тус журмын  7.1-д:  Санхүү, төсвийн болон орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монголбанк орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн зориулалт, ашиглалт, эргэн төлөлтөд хамтран хяналт тавих бөгөөд хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой нарийвчилсан харилцааг энэ журмын 5.1-д заасан гэрээгээр зохицуулна" гэж заажээ.

7.2. Арилжааны банкинд олгосон орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг зориулалтын дагуу зарцуулаагүй, шаардлага хангасан иргэний зээлийн өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан, эсхүл өөрийн олгосон зээлээр баригдсан орон сууцыг худалдан авахыг тулгасан тохиолдолд санхүү, төсвийн болон орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Монголбанк дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

 -САНХҮҮЖИЛТИЙН ЧӨЛӨӨТ ЭХ ҮҮСВЭРИЙГ БУЦААН ТАТАХ;

– ТУХАЙН АРИЛЖААНЫ БАНКИНД ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЭХ ҮҮСВЭР ДАХИН ОЛГОХГҮЙ БАЙХ.

Тиймээс зээлдэгч танд арилжааны банк нь орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг зориулалтын дагуу зарцуулаагүй, шаардлага хангасан зээлийн өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан, өөрийн олгосон зээлээр баригдсан орон сууцыг худалдан авахыг тулгасан бол  гомдлоо Монголбанкинд хандан гаргах боломжтой юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж