137 энгийн болон 54 люкс өрөөтэй Kempinski Nile зочид буудал Нил мөрний хөвөөнд сүндэрлэж буй. Зочид буудлын барилгын зураг төслийг Францын архитектор Пьер ив Рошон гаргасан байна. Тэрбээр өмнө нь Парис хотод байрлах George V болон Лондон хотын The Savoy зочид буудлын зураг төсөл дээр ажиллаж, дэлхий нийтэд авьяаслаг нэгэн гэдгээ баталсан юм.
Kempinski-гийн хэлснээр Рошоны зураг төсөл нь эртний Египетийн түүх судар, өнөө цагийн өнгө төрхийг хослуулсан гайхалтай урлагийн бүтээл болсон гэнэ.
Зочид буудлаар үйлчлүүлэгчид дөрвөн төрлийн тансаг зэрэглэлийн ресторанаас сонголтоо хийх боломжтой ба тэдгээрийн нэгэнд ч тогтсон хоолны цэс байхгүй, үйлчлүүлэгч өөрийн хүссэн хоолны захиалгыг өгснөөр мэргэжлийн өндөр ур чадвартай тогооч нар захиалагчийн таашаалд нийцүүлж амтат зоог бэлтгэх ажээ. Түүнчлэн зочид буудалд задгай дээвэр дээрх бар мөн шиша тамхины бар зэрэг нийт дөрвөн бар ажиллаж байгаа юм.
Мэдээж спа болон эрүүл мэнд, фитнессийн клуб, хувийн тагт, чулуун усан онгоц, дэрэн массаж, хувийн үйлчлэгчийн үйлчилгээг нэвтрүүлсэн байна.
Дашрамд сонирхуулахад, 2013 он гэхэд Rocco Forte өөрийн сүлжээний зочид буудлаа Каир хотод нээх гэнэ.
С.Цэлмэг