“Нүүрсний салбарыг өргөжүүлэхийн тулд төмөр зам чухал”

Хуучирсан мэдээ: 2015.04.09-нд нийтлэгдсэн

“Нүүрсний салбарыг өргөжүүлэхийн тулд төмөр зам чухал”

Нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia-2015” чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотод албан ёсоор нээлтээ хийлээ. Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа Ерөнхий сайдын илгээлтийг танилцуулснаар нээсэн бөгөөд Уул уурхайн сайд Р.Жигжид уулзалтын эхэнд илтгэл тавьсан юм. 

Тав дахь жилдээ зохиогдож байгаа тус чуулга уулзалт гадаад зах зээл дээр анхдагч хувьцаа /IPO/ гаргасны таван жилийн ойтой давхцаж байгаа гэдгийг уулзалтыг зохион байгуулагчид онцолж байлаа. Энэ жилийн чуулга уулзалтаар нүүрсний нөөц, олборлолт, экспортыг нэмэгдүүлэх зэрэг асуудалд голлон анхаарч байгаа юм. Харин Монгол Улсын сайд М.Энхсайхан Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тээврийн зардлыг бууруулах, ингэхийн тулд нэн даруй төмөр зам барих асуудлыг нэг мөр шийдэх хэрэгтэй хэмээн илтгэлийнхээ үеэр дурдаж байлаа. 

Энэ удаагийн “Coal Mongolia-2015” чуулганд манай улсаас гадна АНУ, ОХУ, БНХАУ, Канад, Австрали, Япон, Энэтхэг зэрэг орны төлөөлөгчид оролцож байгаа ажээ. Чуулган өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх юм.

 

Т.ДАРХАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж