ҮЦХОУБ-аас хамтын санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах зөвлөмж өглөө

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

ҮЦХОУБ-аас хамтын санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах зөвлөмж өглөө

ҮЦХОУБ-аас хамтын санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах зөвлөмж өглөө

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэдгээрийг зардал багатай эх үүсвэрээр санхүүжүүлэх, эдийн засгийн хөгжлийг хангахад ихээхэн үр дүнтэй, сүүлийн жилүүдэд дэлхий дахинд асар хурдацтайгаар түгэн тархаж буй хамтын санхүүжилт буюу crowdfunding-ийн зохицуулалтын асуудалд санхүүгийн зохицуулагчдын олон улсын байгууллагууд ихээхэн анхаарал хандуулж байна. Тухайлбал, Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага /ҮЦХОУБ, IOSCO/ хөрөнгө оруулагчдыг эрсдлээс хамгаалах зөвлөмжийг гишүүн улс орнууд, санхүүгийн зохицуулагч байгууллагуудад өгөөд байна.

Хамтын санхүүжилт буюу crowdfunding-гийн платформууд сүүлийн үед залилан, хууль бус луйварт өртөх, хөрөнгө оруулалт хүссэн төслүүдийн эзэмшлийн болон зохиогчийн эрх алдагдах, мөн хуурамч компани, платформ үүсгэж хөрөнгө завших тохиолдол багагүй гарч буй аж. Иймд, ҮЦХОУБ-аас санхүүгийн зохицуулагч байгууллагуудад хамтын санхүүжилтийн онлайн платформыг бүртгэж, тэдгээрт олгох тусгай зөвшөөрөлд шаардлага, шалгуурыг сайтар тавьж ажиллахыг зөвлөмж болгосон байна. Ингэхдээ платформоор үзүүлэх үйлчилгээний төрлийг тогтоох, нэг хөрөнгө оруулагчийн тодорхой хугацаанд оруулж болох хөрөнгийн хязгаарыг тогтоох, мэдээллийн ил тод байдлыг хангах, хөрөнгө оруулагчдыг мэдлэгжүүлэх, хамтын санхүүжилттай холбоотой эрсдэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан мэдэгдлийг хөрөнгө оруулагчдаас шаардах, хамтын санхүүжилтээр боссон хөрөнгийг гуравдагч кастодиан банкинд хадгалуулах зэрэг зохицуулалтын олон хэрэгслээс оновчтой хэрэглэх нь зүйтэйг онцлон санал болгож буй юм.

Санхүүгийн зохицуулах хороо Монгол Улсад хамтын санхүүжилтийн эрх зүй, зохицуулалтын орчныг бүрдүүлэхээр судалж байна. Үүний тулд хамтын санхүүжилтыг хэрэгжүүлэх явцад үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх асуудлыг нэгмөр шийдвэрлэх шаардлагатай юм.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж