“Хөдөлгүүрт шүхэр болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж“-ийн дадлага сургууль хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

“Хөдөлгүүрт шүхэр болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж“-ийн дадлага сургууль хийлээ

“Хөдөлгүүрт шүхэр болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж“-ийн дадлага сургууль хийлээ

ОБЕГ-ын Үндэсний аврах бригадаас Агаарын ажиллагааны салбарын нисэх төхөөрөмжийн бүлгийн нисэх төхөөрөмжийн нисгэгч, шүхэрчин аврагчдыг дадлагажуулан,  бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Хөдөлгүүрт шүхэр болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж“-ийн дадлага сургуулийг “Скай ресорт” цанын баазад зохион байгууллаа.

Энэ удаагийн дадлага сургууль нь хөдөлгүүрт шүхэр болон нисэгчгүй нисэх төхөөрөмжийн дадлагыг хооронд нь уялдуулан зохион байгуулснаараа онцлог.

Дадлага сургуульд 15 алба хаагч хамрагдаж, алба хаагч тус бүр 20 минутын нислэгийг хийж гүйцэтгэсэн юм.

Мөн  далавч тогтоох болон бие даан нислэг үйлдэх, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг ашиглаж сурах дадлага сургуулийг хийлээ.

Дадлага сургуулийн үеэр Уулын шүхрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж, тус тэмцээнд Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын аврагч, ахлах ахлагч Б.Ганзориг амжилттай оролцож, дөрөвдүгээр байрт шалгарлаа гэж ОБЕГ-ын Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж