ОХУ-ын Архангельск мужид хамаардаг Баренцев болон Карийн тэнгисийн хооронд оршдог Новая Земля арал дээрх догширсон цагаан баавгайнуудын тоо нэмэгдэж байгаа учраас нутгийн иргэдэд аюул учруулахаас сэргийлэх арга хэмжээ авч байна хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдлээ.
Новая Земля-гийн цэргийн гарнизон, Архангельск мужийн орон нутгийн захиргаа хамтран нутгийн иргэдийг цагаан баавгайгаас хамгаалах харуулыг ажиллуулж байна. Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр энэ хоёрдугаар сар гарснаас хойш догширсон цагаан баавгайн тоо нэмэгджээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ