Онгоцны буудлуудад тамхины өрөөг сэргээх саналыг Тээврийн яам дэмжсэнгүй

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

Онгоцны буудлуудад тамхины өрөөг сэргээх саналыг Тээврийн яам дэмжсэнгүй

Онгоцны буудлуудад тамхины өрөөг сэргээх саналыг Тээврийн яам дэмжсэнгүй

Онгоцны буудлуудад тамхины өрөөг сэргээх саналыг ОХУ-ын Тээврийн яам дэмжихгүй байгаагаа Сочи хотноо болсон Хөрөнгө оруулалтын форумын үеэр Тээврийн сайд Евгений Дитрих мэдэгдлээ. Сочигийн Хөрөнгө оруулалтын форум хоёрдугаар сарын 14-15-нд болж өнгөрсөн.

Төрийн Дума дахь "Единая Россия" намын депутат Сергей Боярский 2017 оны сүүлээр онгоцны буудлуудад тамхины өрөөг бий болгох хуулийн төслийг Төрийн Думад өргөн мэдүүлсэн юм. 2018 оны хоёрдугаар сард Төрийн Думын Эрүүлийг хамгаалахын Байнгын хороо хууль санаачлагчаар хуулийн төсөлд редакцийн тодотгол хийлгэсэн бөгөөд үүний дараа Төрийн Думын Тээвэр, барилгын Байнгын хороо энэхүү хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр батлахыг зөвлөсөн юм.

Гэтэл холбогдох Байнгын хороодын хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийг дэмжих эсэх дээр гишүүдийн санал тэнцжээ. Дахин хуралдаан зарлахад хуулийн төсөл дэмжигдсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж