Москвагийн губерн байгуулах саналыг Төрийн Думад тавьжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

Москвагийн губерн байгуулах саналыг Төрийн Думад тавьжээ

Москвагийн губерн байгуулах саналыг Төрийн Думад тавьжээ

ОХУ-ын Төрийн Дум дахь ЛДПР намын депутат Василий Власов Москва хот болон Москва мужийг нэгтгэн холбооны улсын нэгэн субьект болгон Москвагийн губерн хэмээн нэрлэх саналыг Шадар сайд Виталий Муткод тавьсан байна.

“Сүүлийн арваад жил бүс нутгийн статусыг бэхжүүлэх, засаг захиргааны нэгжүүдийг нийлүүлэн цөөрүүлэх бодлогыг ОХУ барьж байна. Энэ бодлого маш зөв. Төрийн удирдлагыг сайжруулах, үр дүнтэй болгоход энэ бодлого чухал нөлөөтэй. Тиймээс энэ бодлогыг үргэлжүүлэн Москва хот болон Москва мужийг нэгтгэн холбооны нэг субъект болгон Москвагийн губерн гэж нэрлэх саналтай байна” хэмээн депутат Василий Власов Шадар сайдад илгээсэн албан бичигтээ дурджээ.

Энэ хоёр субьектийг нийлүүлэх нь Москва хот болон Москва мужид тулгараад байгаа нийгэм, эдийн засаг, улс төрийн асуудлуудыг бүтээлчээр шийдэхэд нөлөөтэй гэсэн байр суурийг мөн илэрхийлжээ.

Нэгдсэн субьектыг Москвагийн губерн хэмээн нэрлэж, тэргүүнийг Ерөнхий губернатор хэмээн нэрлэх нь зүйтэй гэж депутат үзэж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж