Намын дүрмээ зөрчиж төрийн цэвэрлэгээ хийв үү? | News.MN

Намын дүрмээ зөрчиж төрийн цэвэрлэгээ хийв үү?

Намын дүрмээ зөрчиж төрийн цэвэрлэгээ хийв үү?

Намын дүрмээ зөрчиж төрийн цэвэрлэгээ хийв үү?

МАН-ын Хяналтын хороо өчигдөр хуралдаж НИТХ-аас Нийслэлийн Засаг даргад өрсөлдөж хамгийн олон санал авсан С.Мөнхчулуун, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарыг намаас хөөх шийдвэр гаргажээ. “Хөөх” гэхийн учир нь МАН-ын Хяналтын хорооны уг шийдвэрийн талаар хэвлэлүүд мэдээлэхдээ “түдгэлзүүлсэн” гэх үгийг хэрэглэж буй. Гэтэл Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн МАН-ын дүрэмд “намаас гарсан тооцох” гэдэг үг байгаа болохоос “түдгэлзүүлэх” гэдэг үг байхгүй. Үндэслэлийн хувьд Ц.Сандуйг 60 тэрбумын схем гэгчийг хэрэгжүүлсэн гэж хариуцлага тооцож хөөж байгаа гэнэ. Шүүх, прокурор, АТГ-ын дүгнэлтээс давсан шийдвэр гэж харагдаж байгаа биз. Цаашилбал, С.Мөнхчулууныг “хамаарал бүхий этгээд нь олон нийтийн газар сэлэм эргүүлсэн /тоглоомон гэдгийг дурдаагүй болохоор хүйтэн зэвсэг хэрэглэчихсэн мэт/, хар тамхины хэрэгт холбогдсон /энэ бас хуулийн байгууллагын хийх ажил/, намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн гэсэн шалтгаанаар намаас гарсанд тооцож байгаа бололтой.

Энэ мэдээлэл тархмагц НИТХ-ын дарга асан Ц.Сандуйтай холбогдоход “Одоогоор мэдээллийн сайтуудаас л харлаа. Ямар нэг байдлаар мэдэгдээгүй” гэсэн юм. Харин ямар шалтгаан байж болох вэ гэсэн асуултад “Түүний заалнаас нэр дэвшсэн шийдвэрийнх нь ард намайг байгаа гэдэг шалтгаанаар байж болох юм” хэмээн хариуллаа.

Харин С.Мөнхчулуун “Ийм шийдвэр гаргасан нь үнэн гэсэн мэдээлэлтэй байна. Гэхдээ албан ёсоор мэдэгдээгүй байна” гэсэн бөгөөд үндэслэлийн хувьд мөн л намын Удирдах зөвлөлийн шийдвэрт тэрсэлж бие даан нэр дэвшсэнтэй холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Эх сурвалжийн мэдээлснээр С.Мөнхчулууны дүү С.Бямбацогтод холбогдох хэргийг шүүхээс мөрдөн байцаалтад буцаасан гэнэ. Олон нийтийн дунд “Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийн дүү нь холбогдох хуулийн дагуу бие даан хариуцлага хүлээх чадвартай бол НИТХ-ын шийдвэрийг хүндэтгэх ёстой” гэсэн байр суурь давамгайлж байна.

Нөгөөтэйгүүр хэрэв МАН-ын удирдлага, Хяналтын хороо тус намын томилгоогоор албан тушаал хашихад тухайн албан тушаалтны хамаарал бүхий этгээд ямар нэг гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бол хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурь баримталбал одоогоор “60 тэрбумын схем”, “ЖДҮХС-аас албан тушаалын давуу байдлаа ашиглан зээл авсан, түүнийгээ зориулалтын бусаар зарцуулсан зэрэг хэрэгт  холбогдон шалгагдаж байгаа бусад албан тушаалтанд ч энэ дүрэм хамааралтай болж таарна. Энэ нь бие даан танхимаас нэр дэвшээд НИТХ-д олонхийн санал авсан С.Мөнхчулуунд хамаатай эсэх нь сонирхолтой болоод явчихлаа. Өөрөөр хэлбэл, МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр хүлээн зөвшөөрөгдсөн С.Амарсайхан уу, НИТХ дээр түүнээс олон санал авсан С.Мөнхчулуун уу? МАН-ын Удирдах зөвлөлийн 29 гишүүн, НИТХ-ын 45 гишүүний аль нь “хүчтэй” вэ.

Тэгэхээр  2018 оны нэгдүгээр сарын 18-нд болсон уг сонгуулийн үр дүнд С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар батламжлахгүй байсан, улмаар удтал хүлээлгэсний эцэст МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн С.Мөнхчулуунд хэлсэн “Би бодож байна” гэх хариу болон Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын “амаар” өгч чадаагүй хариу нь энэ байж.

Үүний өмнө буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 29-нд М.Энхболд, Ж.Мөнхбат, Ц.Цогзолмаа, Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нарыг намаас хөөх шийдвэр гаргасан тухай мэдээлэл гарсан ч МАН-ын Хяналтын хорооны дарга болон гишүүн дээрх асуудлыг хэлэлцсэн эсэх талаар зөрүүтэй мэдээллийг өгч байсан. Тухайн үед Хяналтын хорооны нэгэн гишүүн “Намаас олноор нь буюу хоморголон хөөх асуудал анх удаа гарч байна. Тэр тусмаа манай намын дүрэмд Хяналтын ерөнхий хороо санаачлаад намаас хөөж гаргасан дүрмийн заалт байхгүй. Хяналтын хороо МАН-ын дүрмийг сахин биелүүлэх, намд эв эеийг сахиулах үндсэн үүрэгтэй” гэж ярьсан нь бий. Нөгөөтэйгүүр УИХ-ын нэр бүхий таван гишүүнийг намаас хөөх шийдвэр гаргасан асуудлыг огт хэлэлцээгүй хэмээн яаран тайлбарласан МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатарт энэ удаад итгэхэд амаргүй л болов уу. Тус Хяналтын ерөнхий хорооны хурлаас хойш хориод хоногийн дараа МАН-ын Бага хурлын 06 тоот тогтоолоор намын дүрмийн өөрчлөлттэй холбоотой багц асуудлыг хэлэлцэн шийдвэрлсэн. Үүнд Хяналтын ерөнхий хорооны шийдвэрээр шууд намын гишүүнчлэлээс хасдаг болохоор дүрмээ өөрчилсөн. Улсын Дээд шүүх 2019 оны нэгдүгээр сарын 7-нд  Ардын намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг хэлэлцээд “Тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна" хэмээн үзэж, тус намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж авчээ.

Ингэснээр тус намын шинэ дүрмийн анхны “хөөгдөгсөд” нь Ц.Сандуй, С.Мөнхчулуун нар болж таарч байна.

Дээрх Бага хурлаас УИХ-ын дарга М.Энхболдыг сайн дураараа огцрох өргөдлөө өгөх нь зүйтэй гэсэн МАН-ын дарга У.Хүрэлсүхийн саналыг хуралд оролцогсдын 95 хувь нь дэмжсэн шийдвэр гаргасан юм.

МАН-ын Хяналтын ерөнхий хороо бол “60 тэрбумын схем” хэрэгжсэн эсэхийг шалгах, шүүх, тэр тусмаа мөрдөн байцаалтад буцсан, эцэслэн шалгагдаагүй байхад нь ажлаа өгч хариуцлагаа хүлээсэн гишүүндээ гишүүндээ намаас хөөж хариуцлага тооцох өн дээр нь хариуцлага тооцох эрхтэй гэж үү.

Хэн нэгнийг “хамаарал бүхий этгээд” гэдэг нэрийн дор дүүгийн гэм бурууг ахад тохдог байвал ардчилсан төртэй гэхэд хэцүү болно. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-г тарах, тараахдаа хүртэл нь талцуулж, УИХ-ын даргыг ажлаа өгөхийг шаардсаар УИХ-ын үйл ажиллагааг гацаахад хүргэж байсан бол одоо  НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн дэмжлэгийг хүлээсэн С.Мөнхчулууныг батламжлахгүй гэх хариуг бүтэн нэг сар хүлээлгэсэн. Харин өнөөдөр Хяналтын ерөнхий хорооноос намын дүрэмд байхгүй шийдвэрээр  Ц.Сандуй, С.Мөнх-Очир нарыг намаас хөөж байгаа нь энэ бололтой. Тэрбээр 2018 оны арваннэгдүгээр сарын 23-нд буюу түүний Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхийн өмнөхөн хэвлэлийнхнийг дуудаж ярилцахдаа “Төрийн цэвэрлэгээ эхэлснийг албан ёсоор мэдэгдье” гэсэн билээ.

Уг нь одоогоос нэг жилийн өмнө 2018 оны хоёрдугаар сарын 26-нд намын анхан шатны байгууллага, намын үүрийн дарга нартай “Тусгаар тогтнолын ордон”-д уулзалт хийх үеэрээ “Миний бие 1990 онд МАН-д улс төрийн ажилтнаар элсэн орж байсан. Үүнээс хойш 28 жил өнгөрсөн байна. Тухайн үед намд элсэж байгаа надад Б.Даш-Ёндон дарга хэлэхдээ “Намын ажил гэдэг бол сэтгэл гаргах ажил шүү” гэдгийг сануулсан” хэмээн ярьж билээ. Сэтгэл хүнд л байдаг. Намаасаа хоёр хүнийг, хоёр сэтгэлийг хөөсөн МАН-д 2020 онд юу тохиолдох бол. Намын дүрмээ зөрчиж төрийн цэвэрлэгээ хийсэн бол хариуцлагыг нь хэн хүлээх вэ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

58 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

намын гишүүн 2019-02-19 202.179.25.155

;Одоогийн МАН бол 1990 оноос өмнөх МАХН бишээ. Хэн нэгэн намын дарга өөрийн хүнээ тавьдаг хувийн компани бүр бишээ. Энэ нам Ардчилсан Монголын хамгийн том, хүчирхэг улс төрийн нам бас ардчилалтай нам. Хүрэлсүх хоцрогдсон намын дарга бна.

Avatar

Иргэн 2019-02-19 103.26.193.100

У.Хүрэлсүх МАН-ын дарга хийж чадах хүн биш гэдэг нь харагдаад л байгаа юм даа. Ийм болвсролгүй, зарчимгүй дураараа аашлагч МАН-ыг цаашид удидаж чадах уу. Олон нийтийн өмнө хэлж ярьж байгаа нь үнэмшил муутай гудамжны үг хэллэгтэй итгэхэд бэрх.

Avatar

Зочин 2019-02-19 202.21.106.121

Хүрэлсүх МАНАН -г устгаж чадахгүй.МАН-ыг устгаж чадахаар байна шүү.

Avatar

ман 2019-02-19 49.0.147.37

төрийн дээр нам гэж энэ МАНн ү****ц юмнууд боддог байхгүй юуу

Avatar

Зочин 2019-02-19 139.5.216.88

Энэ Оргилмаа дандаа нэг талыг барьсан юм бичиж байх юм. Ивээгч нараасаа хэдэн халтар төргөг авчихаад ингэж хэвлэл мэдээллийн нэрийг унагааж байхаа болих хэрэгтэй. Чиний ивээгч нар хол явахгүй, удахгүй байхгүй болно. Үнэнд гүйцэгдэнэ шүү. Энэ бол цаг хугацааны л асуудал. Тэр цагт чи ямар юм бичиж хоолоо олж иднэ дээ. Эсвэл нөгөө талаа магтаад эхлэх үү? Зөв юманд итгэл үнэмшилтэй байл даа.

Avatar

зочин 2019-02-19 182.160.38.252

төр намын дүрмэнд захирагдана гэж юу байх вэ дээ

Avatar

зочин 2019-02-19 182.160.38.252

ямар тэнэг гарчиг вэ төр өөрийгөө цэвэршүүлэхэд аливаа намын дүрэм ямар пад байнаа

Avatar

Зочин 2019-02-19 202.126.89.45

ENE SITE ANH IH UNSHUURTAI, 2 TALIIN BAIR SUURIIG BARISAN GOE SITE BJ BILEE. ODOO CH BUR NEG PORNO SHARE HIIDEG ZAHIIN SETGUULCHDIIN MEDEE BELTGEH DADLAGIIN SITE BOLJ DEE. \nGETEL HAJUUD N TER IKON NTAR BOL HAVI ILUU.

Avatar

Иргэн 2019-02-19 202.126.89.213

Одоо энэ намын дүрэм журам ярьдагаа болъё! Энэ 2 нам чинь улс орон самраад дууслаа.

Avatar

Зочин 2019-02-19 66.181.171.34

Хүрэлсүхийн зөв өө. Мөнхчулуун гуай эхлээд дүүгээ хүмүүжүүлчих. Та дарга болноо гэдэг чинь дүү чинь даварнаа гэсэн үг. Та гуай хамгаалнаа гэсэн үг. Хамтраад иднээ гэсэн үг за. Дүүгээ хар тамхинаас гаргачихаад дарга болох бэлтгэлээ хийчих. Гадаадын 2 хэл сурчих. Сургуульд сурчих. Тэнцвэл ОК.

Avatar

Зочин 2019-02-19 66.181.160.28

Сандуйгаа 2016 онд хөөхгүй яасан бх уу.Намаа, 76 гишүүнээ хөөдөх байсан учраас гүрийгээд өнгөрсөн тэнэгүүд.Мөнхчулууныгаа жийх шалтаг олдохгүй сандуйгаар далимдуулаад хөөж байгаа мангарууд юм бн.

Avatar

Иргэн 2019-02-19 64.119.20.205

Энэ 2-ыг хичнээн зөвтгөх гэж оролдоод ямар ч арга байхгүй. Нэгэнт болохгүй зүйлд нэр холбогдсон л бол наад зах нь ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Цаашид бусад нь ч ийм байх ёстой гэдгийг санаж авцгаа. \nШүүх, прокурор, АТГ-ын дүгнэлтээс давсан шийдвэр гэж харах нь бүүр утгагүй, Оргилмаа өөрийгөө ямархан бодолтой, ямар хэмжээний бэлчээртэй, хэний хүн гэдгээ л харууллаа даа. Өөр юу гэх вэ дээ.

Avatar

Зочин 2019-02-19 202.9.42.125

Хүрэлсүхийн дүү ЖДҮгээс мѳнгѳ шаасан тул намаасаа бас хѳѳгдѳхүү

Avatar

Хэнчбиш 2019-02-19 203.91.115.51

Намд гишүүнээр л элсдэг биз дээ 200000 гишүүн бүгд улс төрийн ажильнаар элсвэл нам юу бодох вэ Дарга бодож ярьж байвал яүгээрсэн

Avatar

Зочин 2019-02-19 182.160.39.82

МАНАН-г устгахад ардчилсан намын энэ сайт их саад болж байна.

Avatar

Зочин 2019-02-19 64.119.16.125

Zuv shiidver baina, huunu uu, chuluulnu uu, tutgelzuulne uu zarchimyn yalgaa baihgui ee

Avatar

hamba 2019-02-19 66.181.161.84

hurelsukhee hamaaral bukhii etgeed chin zeel avchikhaad bn tegj yarival. Munkhchuluuniig hamaaral bukhii etgeed n har tamkhi hereglesen gej uzvel

Avatar

Зочин 2019-02-19 182.160.39.82

атигардоржийн энэ сайт бас мэдээ.мн сайтыг хаах хэрэгтэй. хаахгүй бол хор цацсаар л байх нь. нийгмийг бохиртуулж үймүүлсээр олон жил боллоо. өмнөд солонгос сингапур ингэж байж л нийгмээ цэвэрлэж хөгжүүлсэн.

Avatar

Зочин 2019-02-19 182.160.39.82

атигардоржийн энэ сайтыг хаахгүй бол хор цацсаар байх нь … нийгэмийг бузарлаж байгаа энэ сайт бас мэдээ.мн сайтыг хаах хэрэгтэй болжээ. ингэж л сингапур өмнөд солонгос нийгмээ цэвэрлэсэн.

Avatar

Baatar 2019-02-19 202.179.22.205

Yamar 2 setgeliig namaas huusun um be. Hulgai luivar hiih setgeliig heleed baina uu. Sandui Munkhchuluun 2-t enenees uur yamar setgel baihav dee. Iim ulsiig namaas baitugai eh ornoosoo huuh heregtei. Uuriin erh ashigaa eh ornoosoo deeguur tavidag iim humuusiig urvagch gedeg um.

Avatar

Зочин 2019-02-19 43.228.129.167

Хэрэв ийм байдлаар намаас хөөх шийдвэр гаргавал цаашид батлагдаагүй сургаар хэнийг ч хөөдөг муу жишиг тогтож Хүрэлсүх нэг бороотой өдөр өөрөө хөөгдөх болно. Төрийн хар хайрцаг, дархлаа байхгүй болсон тэр үед мөнгөтэй хүчтэй нь төрийн толгойд гарч /гадны улсаас хамааралтай болох өндөр эрсдэлтэй болно/ тоглодог болно. Би энд Мөнхчулууны талд орж бичсэнгүй, зүгээр л системийн том цоорхойтой болох аюулын тухай бичиж байна. Хэрэв хууль дүрэм журмыг дураараа зөрчиж шудрага ёс гэдэг үгээр л хааж болохг

Avatar

Үнэн 2019-02-19 202.126.88.37

Тэнэг Хүрэлсүх тонил

Avatar

зөнч 2019-02-19 202.126.88.37

МАН Хүрэлсүхийн тоглоом боллоо. Хүрэлсүх удвал МАН сарнин бутарч улс төрийн 3 дахь хүчин болтлоо жижгэрнэ. Тэр үед Хүрэлсүхийн бууны ноход сүүлээ хавчаад Хүрэлсүхээсээ буруулан зугтаах болно. Ийм цаг удахгүй ирэх нь баталгаатай.

Avatar

Зочин 2019-02-19 202.9.44.133

Амарсанаа санаа нь нэр дэвшээд 50 хувийн санал авахгүй бол яанаа

Avatar

Зочин 2019-02-19 103.57.95.79

Хүрэлсүх шудрага юм бол адилхан дүү чинь ЖДҮ-гээс зээл авсан төлөө өөрөө шударгаар Намаасаа түдгэлзэлдээ. ингэвэл шудрага ёсонд нийцэнээ

Avatar

Зочин 2019-02-19 66.181.160.50

Хүрэлсүх ээ чи ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа ойлгох чадвар боловсрол чамд байна уу. Монгол улсын иргэн сонгох сонгогдох эрхтэй гэсэн заалтыг уншсан уу .уншсан ч ойлгоогүй юу.

Avatar

Зочин 2019-02-19 122.201.23.158

setgvvlch n buunii nohoi bndaa

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2019-02-19 122.201.21.12

Монголд ашиг сонирхлын бүлэглэлүүд бий болсон.Манай нийгмийн сүүлийн 28 жилийн бүтээгдэхүүн.Энэ нь УЛС ТӨР, БИЗНЕС, БАНК САНХҮҮ, ХУУЛЬ ХЯНАЛТ, ТББ, нутаг нуг, танил тал, ТВ, сонин, спорт гэх мэт нийгмийн амьдралын бүхий л салбарыг хамарч байна.Нийгмийн баялагаас ахиухан хүртэх зорилгоор намаар дамжин төрд орохын тулд хоорондоо тэмцэлдэж байна. Эрх мэдэлд хүрсэн нь нөгөө бүлгээ нухчин дарах явдал ЗҮЙ ТОГТОЛТ ҮЗЭГДЭЛ болжээ.Тэр тэмцлийн хөлд нь иргэд бид чирэгдэх нь хэцүү.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2019-02-19 122.201.21.12

Монголд ашиг сонирхлын бүлэглэлүүд бий болсон.Манай нийгмийн сүүлийн 28 жилийн бүтээгдэхүүн.Энэ нь УЛС ТӨР, БИЗНЕС, БАНК САНХҮҮ, ХУУЛЬ ХЯНАЛТ, ТББ, нутаг нуг, танил тал, ТВ, сонин, спорт гэх мэт нийгмийн амьдралын бүхий л салбарыг хамарч байна.Нийгмийн баялагаас ахиухан хүртэх зорилгоор намаар дамжин төрд орохын тулд хоорондоо тэмцэлдэж байна. Эрх мэдэлд хүрсэн нь нөгөө бүлгээ нухчин дарах явдал ЗҮЙ ТОГТОЛТ ҮЗЭГДЭЛ болжээ.Тэр тэмцлийн хөлд нь иргэд бид чирэгдэх нь хэцүү.

Avatar

Зочин 2019-02-19 202.21.126.118

Төрд ажиллаж байгаа хүний хамаарал бүхий этгээдүүдийн зүй бус үйлдлүүд тухайн хүний нэр хүндэд шууд нөлөөлөх учиртай. Зөв. \nТэр хүмүүсээ ёс зүйтэй байлга, бүү давраа.

Avatar

Зочин 2019-02-19 103.229.123.212

БОЛЬЖ МУУСАЙН ХОРТ УРГАМЛУУДЫГ САЙН ХӨӨЖ ЦЭВЭРЛЭЭД БАЙ.

Avatar

Зочин 2019-02-19 202.179.26.15

News mn сайт арай л хэтэрхий нэг талыг баримталсан Нийтлэлийн бодлого явуулж байгаа нь ил байна Үнэхээр Элбэгдоржийн сайт юм бол Шударга л байл даа

Avatar

Зочин 2019-02-19 121.66.56.229

Бадамжунай, Занданшатар, У.Хүрзлсүх нарын Солонгосын казинод алдсан Хадгаламж банкны 14 тэрбумыг төлүүлээч ээ.

Avatar

Зочин 2019-02-19 202.9.45.130

shudarga vbna geheer t6anai jduchin selenchin huukiig demjih yostoi yu

Avatar

Хүрэлсүх 2019-02-19 180.149.96.90

Зөв шийдвэр байна. Байгаа оножээ. Хүрэлсүхээ.

Avatar

Зочин 2019-02-19 64.119.18.28

ENE SAITAS ERUL UHAN GARAHGUI TURIN HUTGUR TUMNI DAISANGUDIG BUGDIG HORJ TSAZAL

Avatar

Зочин 2019-02-19 66.181.186.227

Huzuugui hunii site shuu dee

Avatar

Зочин 2019-02-19 203.217.138.1

Социализмын үед муухай Пүрэвээг хүүхэд архичин гээл гавьяатыг өгдөггүй гэдэг бсан. Зөв ч юм шиг. Хүрэлсүхийн дүү нь ЖДГ с зээл авсан яаж хариуцлага тооцох бол…

Avatar

зочин 2019-02-19 103.14.38.210

Энэ Хүрэлсүх угаасаа хулгайч хүний саналыг хулгайлж Их хурлын гишүүн болчоод одоо ямар шударга ёс яриад байдаг юм

Avatar

зочин 2019-02-19 66.181.166.196

Хэтэрхий нэг талыг барьсан мэдээлэл байна, ингэж туйлширч бас болохгүй байхаа

Avatar

zochin 2019-02-19 103.14.38.210

Duu n zorchil gargasnii toloo ahiig n namaas hoodog haanahiin yos ve

Avatar

ТӨР 2019-02-19 103.87.255.62

ЭЛЭГДОРЖЫН САЙТААС ЭНЭНЭЭС ӨӨР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭГЭЭД ХЭРЭГГҮЙ ЭЗЭН ЮУ ГЭНЭ ТҮҮНИЙГ Л ДАГАНА ШҮҮДЭЭ ҮҮНИЙ ТӨЛӨӨ ЭНД АЖИЛЛАГСАД ЦАЛИН АВИЛГЫН МӨНГӨ АВЧ БАЙГАА

Avatar

Зочин 2019-02-19 90.143.188.215

Юун Элбэгдорж,энд Ждү ба хууль бус үйлдлийг бичиж бна үхэр

Avatar

САРАН 2019-02-19 49.0.184.30

УЛС ТӨРИЙН НАМЫН ГИШҮҮН БОЛ ХАМТЫН ШИЙДВЭРЭЭ ДАГАХААС ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ, ХУВИЙН ХЭСЭГ БҮЛГИЙН ЭРХ АШГИЙГ ХОЙШ НЬ ТАВЬЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ ТОДОРХОЙ Ш ДЭЭ, УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛД ЯЛСАН НАМЫН ЕРӨНХИЙ САЙД НЬ БОДЛОГООР ХҮНЭЭ ГАРГАХ НЬ ЗӨВӨӨ,,,, ДЭМЖИЖ БАЙНА. "ХУЛАНГИЙН ТООСОНД ИЛЖИГ ЖОРООЛНО" ГЭГЧЭЭР ЯВААД НАМААСААА ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ХЭМЖЭЭНД ОЧСОН БАЙНА, УЛС ТӨР БОЛ УЛС ТӨРӨӨС ЭХЛЭХ БА ЗӨВ ГАРЦЫГ ГАРГАЖ ИРЭХЭЭС ЭХЭЛНЭ ГЭЖ ЭНЭ БАЙХ ОО , АМЖИЛТ,,,

Avatar

Demjigch bish bolloo 2019-02-19 66.181.179.59

Hariytslaga tootsokh heregtei. Ali ert siidever gargakh estoi b.san ym .

Avatar

Зочин 2019-02-19 202.9.45.130

jducin ulun busnuuddee hariutslaga tootsooch eeHurelsuhees sain y7um huleegeed ogt hereg bhgui shodorgos gej orilsoor ontoi zolgono

Avatar

Зочин 2019-02-19 43.242.243.175

ЗАСАГЫН ЭСЭРЭГ БОЛ ХЭН Ч ХАМААГҮЙ ЧӨТГӨР ШУЛАМС БАЙСАНЧ МАНАЙ ТАЛ ГЭНЭ ЭЭ ЭНЭ ХОВДОГДОРЖЫН САЙТ .

Avatar

МАН-ын гишүүн 2019-02-19 202.70.34.130

Миний 30 жил зүтгэсэн МАН сөнөж байна. Өөөр хэлэх ч үг алга

Avatar

Зочин 2019-02-19 43.250.125.252

ene balai news.mn site yu bichij baigaagaa ch medehgui bolchihoj. neg bol Munkhchuluun geed l neg bol Munkh-Ochir geed l

Avatar

Зочин 2019-02-19 202.131.225.147

Танай сайт бүүр хог болжээ. Бүүр арай л дэндүү нэг талаа бариад байх юм. Дахиж хандахгүй. хөгийн сайт

Avatar

Зочин 2019-02-19 182.160.37.239

намаа цэвэрлэх нь зөв. энэ сайтыг хаагаач ээ. хулгайч нараас нь салгахгүй 20 онд өнхрүүлэх хятад санаатай АН-ы шидсэн чулуу шүү.

Avatar

Хүрэлсүх огцор 2019-02-19 43.243.161.23

Энэ бузар намыг татан буулгаачээ. Даргаасаа авахуулаад бүгд хулгайч, луйварчид дүүрсэн нам. Дотроо зодлолдсоор байгаад улс орны амьдрал хэцүүдлээ. Энэ Хүрэлсүх 3 жил юу ч хийсэнгүй. Дандаа л албан тушаал, эрх мэдэл, мөнгөний төлөөх зодоон л хийлээ. Ард түмэнд ямар ч хэрэггүй зөвхөн өөрт нь л хэрэгтэй. Төрсөн дүү нартайгаа нийлж ард түмний мөнгийг ЖДҮ-ээс хулгайллаа. Хийсэн ганц юм нь гэвэл энэ. Ийм л байна бодит байдал. Хэн ч сүржин ярьж чадна. Худлаа шаасаар байгаад 4 жил зүгээр суух амархан !!

Avatar

Gungaa 2019-02-19 66.181.184.183

Er ni ugend ordoggui tom tolgoi ooroo zutgedeg zarim khumuusiig khookh kheregtei shuu iim khumuus ene namd mash ikh bna ikh khurliin gishuudiig bas khookh kheregtei shuu

Avatar

1 2019-02-19 202.126.89.148

Цэвэрлэгээ хийх нь зөв. Та нарын дураараа дургих цаг дууссан Хүрэлсүхэд талархаж байна. Төрөө бүрэн цэвэрлэ

Avatar

Зочин 2019-02-19 202.9.45.130

ehleed tanai hurelsuh uuriiguu tseverle

Avatar

иргэн 2019-02-19 202.179.30.178

yu bichej baigaagaa oilgoj bichdeg bgada ene setguulch nertei commentchinguud , Namaas hooh esehiig huuli hynaltiin baiguullaga gargadag ym bol namiin durem , namiin darga , namiin udirdah zovlol , hynaltiin horoo gj bgad yah yum , erguu ym yrih yumaa neere , ardchilsan niigemd aluurchinii ah uls udirdaj boldog bj bolno thde ter aluurchinii ah n ys zuin hariutslaga ooriin uhamsaraar huleedeg bjiij ene chn ardchilsan niigem bolno bzde

Avatar

Usa 2019-02-19 72.209.208.141

Zovoo zov demjij bsina aa

Avatar

zochin 2019-02-19 103.229.122.114

Tegvel AN 3 gishuunee huusun ene bas huuli hyanaltiinkhnaas davsan shiidver uu namaas huuh shiidveriig hezeenees ehleed huuli shuuheer shiiddeg bolchihson yam mungunii tuluu yuch bichohees siihgui boljee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж