Валютын урсгал энэ жил ч Хятадыг чиглэнэ | News.MN

Валютын урсгал энэ жил ч Хятадыг чиглэнэ

Валютын урсгал энэ жил ч Хятадыг чиглэнэ

Хятад улсын бонд, хөрөнгийн зах зээл өнгөрсөн жил 120 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж дээд амжилт тогтоосон байна. Энэ жилийн хувьд дээрх амжилтаа давуулан 200 тэрбумд хүрэх тооцоолол харагдаж байгаа гэнэ.

“Энэ жил бонд, үнэт цаасны зах зээлийн мөнгөний урсгал Хятадыг чиглэж байна” гэж АНУ-ын төв банкны тайланд дурдсан байна.

Шанхай Хонконг болон Шэнжэнь Хонконгийн   хөрөнгийн биржийг холбосон, юанийн энгийн хувьцаа буюу “А” төрлийн хувьцааг олон   улсын хөрөнгийн индексийн “MSCI” компанийн шинэ зах зээлийн индекст бүртгэх болсоноор хөрөнгө оруулагчид Хятадын зах зээлд чөлөөтэй нэвтрэх боломж олгосон юм.

“Урт хугацааны үр ашигтай хөрөнгө оруулалтад   түшиглэсэн олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд, Хятадын хөрөнгийн зах зээл тэдэнд маш их таалагдаж байна. Хятадын хөрөнгийн биржийг сонгосон компаниуд Хятад улсын эдийн засгийн хөгжлийн үр шимээс хүртэж байна.   “MSCI” компани “А” төрлийн хувьцааг бүртгэн авснаас хойш манай орны хөрөнгийн зах зээлд урт хугацаанд тогтвортой нэмэгдэл хөрөнгө авчирч,   зах зээлийн үнэлгээний найдвартай байдал, үр ашгийг дээшлүүлж байна” хэмээн Шанхайн хөрөнгийн биржийн ерөнхий захирал Хуан Хун Юань хэлж байжээ.

Мөн  тус улсын санаачилсан "Нэг бүс нэг зам" санаачилгын дагуу бусад орнуудтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, чөлөөт худалдааны сүлжээг түргэтгэн байгуулж, хамтын ажиллагааны механизм ч аажмаар сайжирч байна.

Дээрх санаачилгын хүрээнд Хятад улс есөн оронтой цахим худалдааны хамтын ажиллагааны баримт бичигт гарын үзэг зуржээ. Үүнээс гадна Хятад-Европын хооронд жилд 6,363 вагон аялж, 540 мянган чингэлэг бараа бүтээгдэхүүн тээвэрлэн, "Нэг бүс нэг зам"-д нэгдсэн орнуудтай хийсэн худалдааны ерөнхий хэмжээ жилд 1,3 их наяд ам.долларт хүрч 16,3 хувиар нэмэгдсэн нь гадаад худалдааны ерөнхий өсөлтөөс 3,7 нэгжээр өндөр байгаа аж.

Өнгөрсөн нэг жилд Хятад улс гадаадын хөрөнгө дотоодын зах зээлд орох зөвшөөрлийг чөлөөтэй болгож, худалдааны орчноо сайжруулан, гадаад хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны удирдлагын тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлж, үйлчилгээний баталгааг улам чангатгажээ. Статистик мэдээнээс харахад 2018 онд "Нэг бүс нэг зам"-ын орнууд Хятадад зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан бол Хятад улс "Нэг бүс нэг зам" дагуу орнуудад 16 тэрбум 270 сая ам.долларын шууд хөрөнгө оруулжээ. Мөн Хятад улс Япон, Испани, Нидерланд, Бельги зэрэг оронтой гуравдагч зах зээлийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үзэг зурсан байна.

Хятад улс "Нэг бүс нэг зам"-ын орнуудтай томоохон төслийн бүтээн байгуулалтад хамтран ажиллаж, эдгээр төслүүд тухайн бүсийн ажил олголт, эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэв. Үүний жишээ гэвэл Хятад, Мальдивийн найрамдлын гүүр, Жибут-Аддис Абаба чиглэлийн төмөр зам, Гвадар боомт, Тайланд, Хятадын аж үйлдвэрийн Раёнг парк зэрэг бүтээн байгуулалтуудыг нэрлэж болно.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж