"Ч.Чамин-Эрдэнийн хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа"

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

"Ч.Чамин-Эрдэнийн хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа"

"Ч.Чамин-Эрдэнийн хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа"

"Очир төвд" амиа алдсан 13 настай охины хэрэг, “Mongolia’s next top model”  шоунд оролцож байсан загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн амиа алдсан хэрэг явдлын талаар өмгөөлөгч Р.Булгамаагаас тодрууллаа. Тэрбээр энэ хэргүүдэд хохирогчийн талыг төлөөлж, өмгөөлөгчөөр ажиллаж байгаа юм. 


-13 настай охиныг хөнөөсөн этгээдүүдэд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болох байсан ч хойшлогдож энэ сарын 21-нд хуралдахаар болсон. Хурал дахин хойшлох юм биш биз?

-Анхан шатны шүүхийн шийдвэрт прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэн. Мөн шүүгдэгчдийн өмгөөлөгчид давж заалдах гомдол албан ёсоор гаргасан. Үүний дагуу давж заалдах шүүх хурал болох байсан ч өмгөөлөгчид хуралд ирээгүй. Дахин нэг өмгөөлөгч авсан байсан ч биечлэн оролцох боломжгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр өгсөн. Шүүхээс өмгөөлөгч нарт хэргийн оролцогч нарыг дахиж хурал таслахгүй байх анхааруулга өгсөн. Тиймээс ийм зүйл дахин давтагдахгүй гэж найдаж байна.

-Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн амиа алдсан хэргийг хаах саналыг цагдаагийн байгууллага прокурорт хүргүүлсэн. Хэрэгтэй холбоотой мөрдөн байцаах ажиллагаа дууссан гэсэн үг үү?

-Ч.Чамин-Эрдэнэтэй холбоотой хэргийг хаасан гэж нэг хэсэг шуугисан. Хэрэг хаагдаагүй мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байна гэдгийг албан ёсоор хэлье. Өмгөөлөгчид ажиллаж байна. Мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа. Өмгөөлөгчдийн зүгээс нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан. Шинжилгээний хариу гарсан. Гэр бүл болон өмгөөлөгчдийн зүгээс шинжилгээний бүрэлдэхүүнээс тодруулах зүйл байгаагаа уламжилсан. Талаагаачийн ээж нэг зүйлд маш их эргэлзэж байгаа. Талийгаач анх 11 давхраас унаж, амиа хорлосон гэсэн мэдээлэл анх цацагдсан.  Гэтэл цагдаагийн байгууллагаас сүүлд мэдээлснээр 14 давхар болсон. Мөрдөгчид 14 давхраас нотлох баримт илэрсэн гэсэн. Ар гэрийнхэн, өмгөөлөгчдийн зүгээс 14 давхарт туршилт явуулахыг шаардаж, хүсэлт гаргасан байгаа. Энэ мөрөөр өнгөрсөн долоо хоногт прокурор, мөрдөгч, хөндлөнгийн гэрчүүд, ар гэрийнхэн, өмгөөлөгчдийг байлцуулан хэргийн газарт туршилт явуулсан. Үүний дүгнэлтийг албан ёсоор хүлээж байна.

-Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байгаад амиа алдсан цэрэгтэй холбоотой хэрэг ямар шатандаа явж байна вэ?

-Цэрэгт амиа алдсан хэргийн мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний ах нь тогтоогдсон, гомдлоо хуулийн байгууллагад гаргасан. Талийгаачид гаднын нөлөө үзүүлсний улмаас амиа алдсан гэж ар гэрийнхэн нь үзэж  байгаа. Гэрчүүд ч албан ёсоор  мэдүүлэг өгсөн. Шүүх эмнэлгийн дүгнэлтийн хариу тодорхой зүйлийг гаргаж ирэх байх аа.  Цэргийн алба хаахаар хүүгээ явуулаад, цогцсыг нь хүлээж авдаг байдлыг дахин давтуулахгүйн төлөө ар гэрийнхэн нь явна гэдгээ илэрхийлж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж