Энэтхэг, Пакистаны зөрчил хурцдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.19-нд нийтлэгдсэн

Энэтхэг, Пакистаны зөрчил хурцдаж байна

Энэтхэг, Пакистаны зөрчил хурцдаж байна

Цөмийн зэвсэгтэй Энэтхэг, Пакистан хоёр улс эртнээс таагүй харилцаатай. Өнөөдөр хоёр орны хоорондын зөрчил хурцдаж, дайн дэгдэж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа талаар гадны хэвлэлүүдэд онцолж байна.

Энэтхэгийн Кашмирын Пулвама дүүрэгт өнгөрсөн даваа гаригт зэвсэгт мөргөлдөөн болж, цагдаагийн дөрвөн албан хаагч амиа алдсан талаар цагдаагийнхан мэдээлжээ. Буудалцааны үеэр нэг энгийн иргэн, хоёр цэргийн албан хаагч алагдсан бөгөөд Энэтхэгийн цагдаагийнхан гэмт этгээдийг олж илрүүлэхээр ажиллаж буй юм байна.

Энэтхэг Пакистаныг пүрэв гаригт болсон халдлагын хэрэгт холбоотой гэж үзэн, тус улсаас дипломат ажилтнаа эргүүлэн татжээ. Пакистаны тал дээрх халдлагад ямар ч буруугүйгээ мэдэгдээд, салан тусгаарлах үзэлт радикал бүлэглэлүүдийн нэг болох “Жаиш-е-Мухаммад”-ийн хийсэн ажил хэмээн мэдэгдсэн байна.

Цагдаа нарын мэдээлж буйгаар, Энэтхэгийн Кашмирын Пулвама дүүргийн Пинглена тосгонд барьцаанд байсан хоёр зэвсэгт этгээд даваа гаригт ажиллагааны үеэр алагджээ. Тус улсын Засгийн газраас мэдээлснээр, тэд “Жаиш-е-Мухаммад” бүлэглэлийн гишүүд бөгөөд нэг нь Пакистаны иргэн байсан аж. Энд тэндгүй буун дуу сонсогдож, Энэтхэгийн аюулгүй байдлын албан хаагчид тосгоны иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан. Цагдаагийнхны эсрэг зэвсэгт этгээдүүд хариу гал нээж, буудалцааны үеэр цагдаагийн нэг албан хаагч хүнд шархдаж, эмнэлэгт хүргэгджээ.

Кашмирт байрладаг Энэтхэгийн цэргийн хүчний ойролцоо энэ сарын 14-ний өдөр бөмбөг дэлбэрсний улмаас 42 хүн амиа алдсан байна. Цагдаа нарын мэдээлж буйгаар, тэсрэх бөмбөг тээвэрлэж явсан машин Кашмирын нийслэл Шринагар руу цэргүүд зөөж байсан автобусыг мөргөсөн аж. Нийт 70 автобус 2500 гаруй цэрэг тээвэрлэж явсан бол мөргөсөн машин 300-350 кг тэсрэх бөмбөг авч явжээ.

Энэтхэгийн засгийн газраас Пакистан дахь салан тусгаарлах радикал үзэлт бүлэглэлийг буруутгаж буй бөгөөд дайралтын ард Пакистанд байрлах исламын “Жаиш-е-Мухаммад” бүлэглэл бий хэмээн буруутгаж байгаа аж. Пүрэв гаригт болсон энэхүү дайралт нь 1989 онд Энэтхэгийн дэглэмийн эсрэг бослого эхэлснээс хойш Кашмир дахь Энэтхэгийн цэргийн хүчин рүү дайрсан хамгийн аймшигтай дайралт болжээ.

Энэтхэгийн Жамму Кашмир муж улсад болсон террорист ажиллагаанд Пакистан холбогдолтой гэсэн нотолгоог тус орны Гадаад хэргийн яамнаас баасан гарагт няцаасан байна. Энэтхэгийн ГХЯ “НҮБ болон бусад оронд хориглосон” энэ террорист байгууллага Пакистанд байрлаж, тус орны дэмжлэгийг авдаг гэж мэдэгджээ.

Олонхи нь лалын шашинтнууд байдаг Энэтхэгийн цорын ганц муж улс болох Жамму Кашмирын байдал олон жил түгшүүртэй хэвээр байгаа билээ. Энэтхэгээс тусгаарлахыг зорьдог бүлэглэлүүд тус улсын энэ нутагт идэвхитэй ажиллагаа явуулдаг. Энэтхэгийн тал Пакистаны эрх баригчдыг террористуудыг дэмждэг гэж байнга зэмлэдэг ч Пакистаны тал үүнийг няцаасаар иржээ.

Эх сурвалж: “Reuters”, BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж