"Хүүхэд маань эндсэн байтал шинжилгээний хариуг үзүүлээгүй" | News.MN

"Хүүхэд маань эндсэн байтал шинжилгээний хариуг үзүүлээгүй"

"Хүүхэд маань эндсэн байтал шинжилгээний хариуг үзүүлээгүй"

Ихэр үрээ 2018 оны аравдугаар сарын 18-ны өдөр өлгийдөн авсан эх нэг үрээ эмнэлгийн байгууллагын буруугаас болж алджээ. Хүүгээ алдсан эх үлдсэн ганц үрээрээ энгэрээ дэвтээж явна. Хэргийг тодруулбал,  2018 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Б.Адьяамөнх хоёр сартай хүүгээ Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд цавины ивэрхий нь хавчуулагдсан хэмээн оношлогджээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд /ЭХЭМҮТ/ яаралтай ирсэн боловч эмч нар цавины ивэрхий биш хэмээн буцааснаас болж хүү тэр өдрөө нас барсан байна. Эмч нарын хариуцлагагүй байдлаас болж дахин нэг эх үрээ алдаж шар махтайгаа хатах вий гэхээс эмээж байгаагаа тэрбээр хэлээд бидний яриа эхэлсэн юм.  Түүнтэй дараах ярилцлагыг хийлээ.


-Юуны өмнө танд эмгэнэл илэрхийлье. Энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Би гэр бүлийнхээ хамт Багануур дүүрэгт амьдардаг. Миний хоёр хүүгийн нэг нь цавины ивэрхийтэй хэмээн арваннэгдүгээр сард оношлогдсон. Тухайн үед эмч “Цавины ивэрхий нь хавчуулагдах юм бол аюултай учраас яаралтай мэс засалд орно. Гэхдээ одоохондоо дөнгөж үүсч байгаа үед гайгүй ажиглаад явж байхад болно. Хэрэв хатуураад ирэх юм бол эргэж ирээд үзүүлээрэй” гэж хэлсэн.

Арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хүү маань өглөө сэрээд хөхөө хөхчөөд унтсан. Өдөр нь хуурайлах гээд өлгийг нь задалсан чинь цавь хэсэг нь хатуурсан байсан. Сандраад шууд л Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиход мэс заслын эмч үзээд "Цавины ивэрхий нь хавчуулагдсан байна яаралтай хот руу явуулъя. Бид нар унаа тэрэг жолоочоо дуудаад нэг эмчтэй хамт явуулъя" гэсэн. Би ихэр хүүхэдтэй. Дээрээс нь хөхөөрөө хооллодог учраас яаж нөгөө хүүхдээ үлдээх вэ дээ. Тэгээд хоёр хүүхдээ аваад явсан.  Багануураас 20.00 цаг гэж гараад Налайх орохын алдад түргэний машины паар нь эвдэрчихсэн. Ингэж цаг алдсаар 23.00 цаг өнгөрч байхад  ЭХЭМҮТ-д ирсэн.

-ЭХЭМҮТ-ийн эмч хүүхдийг тань үзээд шууд хэвтүүлсэн үү? 

-Тус эмнэлгийн эрэмбэлэн ангилах хэсэгт очиж, хүүгийнхээ амин үзүүлэлтийг нь үзүүлэхэд халуун нь 38.4 байсан учраас лаа хийж халууныг нь буулгасан. Дараа нь мэс заслын тасаг руу гарч хүүгээ үзүүлэхэд “Цавины ивэрхий нь хавчуулагдаагүй байна. Хүүхдийг чинь ой зургаан сар хүргэж байж мэс засалд оруулах боломжтой.  Ивэрхий хавчуулагдаагүй болохоор мэс заслын тасаг хүлээж авах боломжгүй” гэж хэлсэн.

Буцаад хүлээн авахын эмч дээр очоод хүүгээ, хүүхдийн тасаг руу оруулъя гэж ярилцсан ч ихэр хүүхэдтэй гэж хэлэхэд энд амьсгалын замын өвчин их байгаа учраас  ханиад хүрчихвэл хэцүү гээд оруулалгүй Багануур руу буцах бичиг хийж өгсөн. Машин эвдэрсэн дээрээс нь харанхуй шөнө болчихсон. Багануураас хамт ирсэн эмч хотод таньдаг хүнийхээ гэрт хононо гэсэн харин бид нарт хотод хонох айл байгаагүй учраас шөнийн 01.00 цаг болж байхад замын унаанд суугаад ЭХЭМҮТ-өөс Багануур руу гарсан. Тэр хооронд хүүхэд маань ерөөсөө уйлахгүй их тайван байсан. Үүрийн 04.00 цагийн үед Багануурт гэртээ ирээд машинаасаа буухад хүү маань гулгих  шиг болсон. Гайхаад гэртээ орж ирээд хартал шар ногоон эвгүй үнэртэй зүйлээр гулгисан байсан.

Хүүгээ өлгийнөөс нь задлахад амьсгалын тоо нь олшроод царай нь хувхай цайчихсан яраглаад уйлж ч  чадахгүй хэцүү байх шиг харагдаж байсан.

Түргэн дуудаж үзүүлэхэд түргэний эмч миний хүүхдийг хүний урамд нэг ч чагналгүй надаас хүүхдийн биеийг асууж, цаасан дээр баахан юм сараачиж байснаа хүүхдээ хувцасла явъя гээд ахиад хоёр хүүхдээ баглаад  гарсан.

Хүү маань эмнэлэг орох хооронд их тайван явсаар эмнэлэгт ирээд задлахад нүдэндээ ч итгээгүй. Хүү минь ямар ч хөдөлгөөнгүй, амьсгалахгүй байсан. Би яахаа мэдэхгүй хүүгээ тэврээд орилж байхад цаанаас “Яагаад орилоод байгаа юм бэ” гэсээр жижүүр эмч ирсэн. 

Эмч хүүг минь харчхаад “Хүүхэд чинь аль хэдийн хөшчихсөн байна” гэж хэлэхдээ нүүрэнд нь ямар ч харамсаж байгаа шинж байгаагүй. Үнэхээр аймшигтай байсан. Тэр эмч өөрөө эх хүн байж, үрээ алдсан эх хүнд тийм аймшигтай үгийг хээв нэг хэлээд зогсож байсан.

-Хэрэв эмнэлгийн байгууллагууд хурдан шуурхай арга хэмжээ авч хүүг тань эмчилсэн бол амийг нь аврах бүрэн боломжтой байсан гэж бодож болох уу?.

-Тийм ээ. Би хүүгээ алдсандаа үнэхээр гомдолтой байна. Хэрэв миний хүүг ЭХЭМҮТ-д хүлээж авсан бол, түргэний эмч миний хүүд анхан шатны тусламж үзүүлсэн бол өдийд миний хүү ээжтэйгээ хамт байх байсан. Хоёрхон сартай жаахан амьтан хэчнээн зовж нүд аньсан бол…  Ээж ээ би өвдөөд байна гэж орилж ч чадахгүй, хэлж ч чадахгүй жаахан амьтан шүү дээ. Надад тохиолдсон энэ их зовлонг дахиад нэг ээжид, гэр бүлд битгий тохиолдоосой л гэж хүсэх юм.

Задлан шинжилгээний хариу нь цагаан сарын өмнө гарсан гэсэн. Та гарсан дүгнэлттэй  санал нийлж байгаа юу?

-Арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Багануур дүүргийн ерөнхий эмч нь над руу залгаад “Боломжтой болж ирж уулзаач. Бид нар өнөөдөр хуралдаад баг бүрдүүлээд талийгаачийг задлан шинжилгээнд оруулах гэсэн юм. Гэр бүлийнхнийх нь зөвшөөрөл хэрэгтэй байна” гэсэн. Тэгэхээр нь би ах, эгч хоёрыгоо явуулсан. Шинжилгээний хариу 14-21 хоногийн дараа гарна гэсэн ч цагаан сарын өмнө гарсан.

Задлан шинжилгээний хариугаар “Цавины ивэрхий нь хавчуулагдаад түгжрэл болсон” гэж гарсан. Би шинжилгээний хариутай санал нийлж байгаа. Цавины ивэрхий нь хавчуулагдсанаас болоод өтгөнөөрөө бөөлжсөн болж таарсан.

Дүүргийн эмнэлгийн зүгээс “Та нар гомдол гаргах юм бол ЭХЭМҮТ-д гаргана. Манай талаас түргэний машин замдаа эвдэрсэн, цуг явж байсан түргэний эмч хариуцлага алдаж тухайн хүүхдийн биеийн байдал муу байхад өөрөө хараад ажиглаж яваагүй гэдэг нь буруутай” гэж  хэлсэн. Шинжилгээнийх нь хариуг харья гэсэн чинь бичгээр нь харуулдаггүй юм гэхээр нь ядаж зургийг нь харья гэсэн чинь хуульдаа тийм зүйл байхгүй гээд огт харуулаагүй. Шинжилгээний талаар амаар л хэлсэн үү гэхээс бидэнд харуулсан зүйл огт байхгүй.

-Та цагдаагийн байгууллагад хандсан уу?

-Над руу нэгдүгээр сарын 15-ны өдөр хотын цагдаагийн газраас яриад Багануур дүүргийн  цагдаагийн байгууллагын мөрдөгчтэй холбож өгсөн. Би мэдүүлэг өгсөн. Гэхдээ надтай  дахиж холбогдоогүй.

Би шүүхийн байгууллагаар явлаа гэхэд ЭХЭМҮТ-ийн хоёр эмч цалингаасаа хасуулдаг юм уу эсвэл ажлаасаа халагдаад өнгөрнө.  Тэглээ гээд юу өөрчлөгдөх юм. Монголын эрүүл мэндийн байгууллагыг тэр чигт нь  өөрчилж чадах юм уу. Чадахгүй шүү дээ. Миний хүү босоод ирэхгүй.

Тийм болохоор одоохондоо би шийдэлд хүрээгүй байна. Олон эх над шиг ийм шаналал битгий мэдрээсэй л гэж хүсч байна. Хэрэв эмч нарт сэтгэл, хичээл зүтгэлтэй байсан бол хүний хүүхдийг ядаж ялгалгүй үзэж оношлон тусламж үзүүлсэн бол өдийд байдал ямар байх байсан бол. Монгол Улсын эрүүл мэндийн салбар үнэхээр уналтад байна. Монголд амьдрахад хүртэл бэрх байна. Хүн амьдрахын тулд эрүүл байх ёстой. Өвдлөө гэхэд эмчлүүлэх эрхтэй. Гэтэл бид нар эмчлүүлэх эрхээ эдэлж чадахгүй байна шүү дээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
103
ХарамсалтайХарамсалтай
14
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-19 202.21.100.210

Бидний Монголчуудын байгаа царай л энэ шүү дээ дор сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс өөр улс орны эмч мэргэжилтэнг муулаад байгаа юм уу. Үгүй ээ манайхаан тэр эмч сувилагч нар чинь та бидний хамаатан садан, найз нөхөд л байгаа шүү дээ. Ер бид хувийн хувьсгалын ямар ч ажлыг сэтгэлээсээ хийж чадаж байгаа билүү. Та бид хүн муулахаас өөр чадвар байна уу. Бурууг өөрөөсөө хайж хандлагаа бид бүгд өөрчилж байж тодорхой үр дүн гарах байхдаа.

Avatar

Зочин 2019-02-19 182.160.3.105

odoo baigaa mongoliin emnelgiin erunhii baidal uneheerl iiml baigaa shuudee uur yu helehweedee

Avatar

Зочин 2019-02-19 103.26.195.5

ЦӨӨХӨН МОНГОЛЧУУДЫН МААНЬ ЦӨӨХӨН ҮРСЭД ЭРҮҮЛ МЭНДИЙГ НЬ ХАРИУЦСАН АЛБАН ХААГЧИД НЬ ЯАЖ ХАНДААД БАЙНА ДАА ?

Avatar

Зочин 2019-02-19 202.55.191.130

shiba mgl

Avatar

I 2019-02-19 202.9.44.64

Abilgach ex oronch setgelgvi 28 jiliin tvshmelvvdiin byryy

Avatar

Зочин 2019-02-19 202.131.225.197

Haa saigui l iim emch nar bga shde. Selengiin Khutul gej bainga hunii amind hurdeg gazar baina

Avatar

u 2019-02-19 79.193.138.229

araich dee, yamar dundad zuunii ued baigaa bish de, ene etseg eh ni archaagui geed baigaa humuus bolioroi. chi ooroo amidral uzeed huuhed haluuraad tataad irbel yu geed helej suuhiig chin sonsoyo. yer ni hend hen negniig burrutgaj yallaad, uhuuleed baih erh baihgui. hairan hoorhon huuhed ebii ebii orobdmoor yumaa, eej ni hichneen aragaa barsan bol doo. Etseg ni geed har yum bn u ??? mongol erchuud archaagui maanag. end tendgui l Facebook, tv- eine tereer dandaa eejuud yarina, helne. arai l yuma

Avatar

W 2019-02-19 61.73.110.138

1. emch emnelgiin system
2. hyyhed gargasiin bol eh uuruu ch hariuchlagatai bh heregtei shdee, sanhyy muutai uchraas ail husuur honoj hyyhedee byr muutgasan bn. Yamar ch ger byliin tuluvlult baihgui, zygeer l gargaad bn gargaad bn, ingej garsan hyyhed zunguuruu bolovsrol muutai negen bolj huvirch bgaan…

Avatar

Болор 2019-02-19 64.119.16.236

Манай эмч нар юу ч мэддэггүй.Эрүүл ургыг гэдсэндээ үхсэн байна гэж шууд хэлж байсан. Би гайхаад шууд Бүтэн эмч дээр очсон. Гэтэл эмч үзээд хэн тэгж хэлсэн бэ энэ хүүхэд зөв тээлттэй өнөөдөр орой өөрөөрөө төрнө гэсэн. Гэтэл бүх асуудал Бүлтэн эмчийн хэлснээр эрүүл саруул хүүхдээ төрүүлсэн. Гэтэл одоо болтол тэр тэнэг эмч ажилаа хийж байна лээ. Энэ эмнэлэг нь СБД нэгдсэн эмнэлэг эмэгтэйчүүд эхо үнэн хөлдүү

Avatar

ард түмэн 2019-02-19 66.181.190.154

энэ сарангрэл гэж муухай ботозс филлер авгайг огцруулбал таарна ийм сайдтай бхад эрүүл мэндийн салбар олон хүний хүүхдийн амиар тоглоно

Avatar

zochin 2 2019-02-19 81.193.135.25

Manaihan neeren **** aa,setguulch huniig eruul mendiin said ,hevleliin mergejiltei huniig batlan hamgaalahiin said.10 jildee temtseen geed hicheeldee yavdaggui humuusiig gishuun nuguuduul ni 5 ugiig 3 aldaj bichne, bur tolgoi ni ergesen baina aa ain

Avatar

zochin 2019-02-19 81.193.135.25

1992 on minii saihan ohin eh nyalhast emch nariin buruugaas bolj nas barj bilee.Yagaad emchiin buruugaas geheer ungursnii daraahi ni suvilagch gudamjind taaraldsanaa tanai ohinii huchil turugchiig tanidag huniih ni huuhed ireheer taslaad tuund salgasan gej bilee .Ter ued yum hovor aav ni haanas ch yum olson yum.Odoog hurtel taliigaach seheenii ter negen emch,ter suvilagchiin yaria…. aimshigtai sanagddag.Ene aimshigt yavdliin daraa ger buleeree shuud gadaadad garsan .Bodohoos aimshigtai.

Avatar

Иргэн 2019-02-19 202.179.26.210

Туйлширч болохгүй ээ. 40 хэм хүрсэн халуунтай халуунаас болоод тууралт гарсан хүүхдийг маань түргэн хэвтүүлэхээр аваачтал дүүргийн хүүхдийн эмнэлэг халдварт өвчин гээд харанхуй шөнө буцааж л байсан. Халдварт руу хөхүүл хүүхдээ тэврээд очиход бишээ дүүрэгтээ хэвт гээд л ийш тийш явж л байлаа. Гэхдээ хүүхэд маань эдгээд гарахад эмч нарт талархаж байсан. Эх нялхаст яаралтайгаар 3ч удаа ирэхэд эмчлээд л гаргаж байсан. Зарим нэг тохиолдолд хүүхэд энддэг нь харамсалтай хэрэг. Наанатай цаанатай бодооро

Avatar

Зочин 2019-02-19 202.131.225.197

хүүхдийн амь тохиолдол гэж байгаа юм уу? чи нөгөө тэр эмч байна тэ?

Avatar

Зочин 2019-02-19 182.160.3.105

nanantai tsaantai bodoh zuil alga emchiin medleg hurehgui baisan baina medleg hurehgui emch tomilj ajiluulsan udirdlaga buruutai

Avatar

vb 2019-02-19 66.181.161.33

novshnyyd iim l bgaan. usreel 2 jil ajillah erhe hasyylna. alyyrchin emch nar

Avatar

Zochin 2019-02-19 66.181.177.193

Gehdee nyalh amitanig nash tsas ni yasan ih yavulsim be

Avatar

Zochin 2019-02-19 103.212.119.237

Энэ бол эмчийн буруу гэж бодож байна

Avatar

Зочин 2019-02-19 150.129.142.76

Маш харамсалтай байна. Хүүхдийг чинь цааш нь харуулчихаад байхад Та амийг нь нэхэхгүй яах юм бэ? Бид чинь Хүмүүнлэг энэрэнгүй нийгэм байгуулж байгаа шүү дээ. ЭХЭМҮТ өнгөрсөн оны сүүлч, энэ оны эхээр хэд хэдэн эхийг гадаа төрүүлж, хүүхдийн амь насыг хамгаалаагүй мэргэжлийн алдаа гаргаад байна шүү дээ. Дүүргийн эмчээс доор, мэдлэггүй байхдаа яахав дээ. Ерөнхий захирал Ш.Энхтөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн байдаг. Гэтэл Сайд зөвшөөрөөгүй байдаг. Тэгэхээр ерөнхий сайдтай л ярих болж дээ

Avatar

zochin 2019-02-19 202.179.26.177

ech nylchsaiin emch nar dandaa butelguiddeg, dandaa chuuched nas bardag ta nar bol emch nar bisch, ta bol aluurchid.

Avatar

MGL 2019-02-19 119.40.103.82

Эх нялхсын эмнэлгийн эмч нар бол эмч нар биш худлаа биеэ тоосон арчаагүй арын хаалганы эмч нар байдаг хажууд нь дүүргийн эмнэлгийн эмч нар харилцаа хандлага үйлчилгээ нь эх нялхасаас хамаагүй дээр даанч тоног төхөөрөмж нь муу болохоос. Эх нялхасын эмч нар дүүргийн эмнэгийнхнаасаа суралцмаар юмдаа

Avatar

ok 2019-02-19 66.181.189.154

манай монголд нээрээ үнэхээр аль аль салбар хариуцлагагүй байна, тэгээд юу ч мэдэхгүй байж, нээх муухай их зантай, хулгайч сэтгэхүйтэйг нь яанаа, бүхэл бүтэн 6,7 н жил сурчаад цавины эвэрхий үед яах ёстойг мэдэхгүй эмч байх гэждээ, бас дээр нь нээх олон сая хүн амтай ч бишдээ, ингээд л зүй бусаар хүмүүсээ алдсаар байгаад таарах юм бид,

Avatar

Асуу 2019-02-19 202.55.191.130

Мэдэхгүй бол асуу. Асуулаа гээд ичгэвтэр байдалд орно гэж боддог юмуу эмч нар. Хүн алсан эмч байснаас мэдлэггүй эмч гэж явсан нь дээр

Avatar

с 2019-02-19 66.181.185.81

Эмч ажилдаа хайхрамжгүй хандасаны улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирвол эмчид ногдуулах шийтгээлийг чангатгая. Ядахдаа эмчлэх эрхийг нь хасдаг больё

Avatar

Зочин 2019-02-19 202.55.191.130

энэ явдлыг анх сонсоод амьдралдаа уйлж үзээгүйгээрээ хашгирч орилж уйлсан даа би. монголчууд бид нар хэзээ ямар насандаа хийсэн ямар үйл лайгаар ингэж зүйл бүрээр харгислуулж байна вэ

Avatar

Зочин 2019-02-19 66.181.191.11

Zaawal shuuhdeh estoi shdee!!!!! Come on!!!!! Manai anagaahiig togsoj bgaa oyutnuud togsood l ih emch boldog estoi archaagui surguuli iim l emch nar beldej bna!!!!! Diilenh n iim medlegegui archaagui emch nar!!!

Avatar

Сэтгэл өвдөөд бна с** 2019-02-19 64.119.17.25

Естой муухай лалрын нийгэм Хүн бүр амиа бодсон өмхий лалрууд хүн чанар ч байхгүй яаж монгол улс хөгжиж хэзээ хүмүүс бие биенээ хайрлахууу п**а нар

Avatar

Зочин 2019-02-19 202.9.44.64

T Xugjilgvi xvngvi bolgox dotno gadna tsuuxun xvn niilsen xariin bodlogo 29 jil yabagdlaa

Avatar

Buk 2019-02-19 66.181.161.109

Bi bas iim zviltei tulgarch bsan.Emch nart vhel gdeg zvil hamaagvi ym shig bson bnalee.Anhani tuslamj hurdan vzvvlsen bol bi hvvgee aldahgvi l bsan.Emch nar tsalingaa gej hutsdag shig ajlaa oligtoi hiiwel taarna.BAS TANILGVI, MONGOGVI BOL OWDOH ERHGVI BOLJDEE GEJ OILGOSON.

Avatar

Зочин 2019-02-19 66.181.168.81

Шүүх шударга ажиллаад, үнэхээр эмчийн буруу гэдгийг шударгаар тогтоож чадаж байвал буруутай эмчийг маш хатуу шийтгэдэг болж байж энэ завхрал арилах байх даа

Avatar

Зочин 2019-02-19 203.217.138.1

Эх нялхсын эмч нар их хүн муутай бас хатуу сэтгэлтэй, хувийн эмнэлэг мөнгө хоёроос өөр мэдэх зүйл байхгүй, сар ч хүрээгүй нялх зээд маань халуун буулгах сироп 5-с дээш настай хүүхдийн тунгаар бичиж өгөөд ёстой хэцүү байдалд оруулж байсан юмдаг

Avatar

Зочин 2019-02-19 66.181.166.36

Эвий эвий, яасан хэцүү юм бэ. Энэ эх хичнээн зовж байгаа бол гэхээс элэг эмтэрч байна. Хүн болъё гэж ирсэн үрээ ингэж алдаад хичнээн аймшигтай юм бэ. news.mn агентлагийнхан энэ мэдээллийн мөрөөр тууштай явж, хэнд ямар хариуцлага тооцсон, цаашид ийм алдаа гаргахаас сэргийлж хэн, ямар арга хэмжээ авч байгаа гэдгийг тууштай мэдээлээсэй гэж хүсч байна!!!

Avatar

adf 2019-02-19 192.82.66.42

uneheer setgel dutaj bn. haranhui shunu, huiten uvuluur 2 nyarai huuhedtei ehiig zohitsuulchij chadahgui yavuulj bdag. eej n ch yasan taivan yum.

Avatar

asdf 2019-02-19 192.82.66.42

uvduj l bolohgui. system n dampuuraad udaj bn shu de. chadvartai sain emch nar medeej bga. gehdee saintai taarsan n az, muutai taarsann hohi n bolood l bj bga da

Avatar

Сарангэрэл авгай зайлна уу!!!!!!!!!!!!!!!!!!! 2019-02-19 43.243.161.23

Сарангэрэл гэдэг юу ч мэдэхгүй зүгээр нэг б****л авгайгаар удирдуулахаар ямар олиг байхав дээ. Мэргэжлийн бус дээр нь маш их ашиг сонирхлын зөрчилтэй. Өөрөө бас хүмүүжлийн доголдолтой нөхөр. Нам дотороо явалдаагүй дарга цэрэг гэж байхгүй гэж хүн бүр ярьдаг. Үнэн ч байх. Харах царайны үнэн худлаа жүжигчин, хоосон толгойтой авгай. Гацахгүй сайхан худлаа шаана. Болж бүтэж байгаа юм салбарт нь нэг ч алга. Ийм л байна өнөөдрийн эрүүл мэндийн салбар. Ийм мэргэжлийн бус нөхдүүдээ зайлуулаачээ

Avatar

монгол хүн 2019-02-19 66.181.190.154

Сарангэрэл авгай нам дотроо явалдаагүй дарга бхгүй гэсэн үү цэвэршиж өгөрсөн энэ муухай аьгай юуу зайлаасай харахаар ой гутдагийн хөгшин чаьганц бж бас албан тушаалын төлаа бас банзалдаж явах гэж бхуу эмээ ичмээр бна шүү

Avatar

Zochin 2019-02-19 66.181.176.145

1r emnelegiin emch bar bugd oroondoo bagtaj yadaad l neg neg computeriin ard suuchihsan aartstai tsai uugaad hoorondoo huuch hoorood zavgui baihad hund hongon zovson eolson buh ovchtonguud ni oroondoo emch naraa huleegeed l suuj baina lee.

Avatar

Зочин 2019-02-19 202.21.106.161

Эмч нарын л буруу байна. Хариуцлага тооцох хэрэгтэй. Том эмнэлэг оношлож чадахгүй байна гэдэг бол харамсалтай. Эмчлэх ажлаа хийсэнгүй.

Avatar

гэрэл 2019-02-19 66.181.164.222

2 хон сартай нялх амьтныг багануураас ирж байхад нь хүлээж аваад л хэвтүүлчихэд юу нь тийм хэцүү байсан юм бол. Угаасаа л энэ салбар ийм л болчихоод байна. БААХАН ХУДЛАА ХУРАЛ СЕМИНАР, МАШИНЫ ТҮЛХҮҮР ГАРДУУЛСАН ХЭДЭН ДАРГА НАР. ОРОЙ БОЛГОН ТВ –ЭЭР РЕКЛАМДААД.

Avatar

Zochin 2019-02-19 202.4.248.66

zarim emch nar ni uneheer chadvargui yum bilee.

Avatar

ZOCHIN 2019-02-19 209.89.142.82

Эмч нараа гуйж байна. Хүний амиар битгий тоглооч дээ. Мэдэхгүй байгаа бол мэддэг мэргэжил нэгтнээсээ асуу л даа_

Avatar

Зочин 2019-02-19 66.181.161.119

Эрүүл мэндийн сайд нь гэж гялгар авгай юу хийж байгаа болдоо худлаа дүр эсгэсэн худлаа юм ярьсан хэдэн хүүхдийн амиар тоглох юм болдло

Avatar

зочин 2019-02-19 66.181.190.154

сайд авгай нүүрээ шаазан шиг гялалзуулаад баахан целикон ботокс филлер шахуулаал тэнэгтээд банзалдаад явлаг гэсэн заваан чавганц

Avatar

зочин 2019-02-19 43.242.243.7

саран авхай ээжүүд үнэхээр зовж танай албаныхан зовоож ханахгүй нь… .

Avatar

Зочин 2019-02-19 103.14.36.6

Бие биедээ жаахан хүслэг, сэтгэл гаргахад уул нь зүгээр л байгаа юм даа.

Avatar

zochin 2019-02-19 122.201.23.84

Эх нялхасын эмнэлэгт бүрэн шинэчлэл хийхгүй бол байнга л ийм хариуцлагагүй байдал гаргаж байна. Удирдлага зохион байгуулалтыг арай залуу, зоригтой хүнээр солих хэрэгтэй. Менежмент буруу яваад байна

Avatar

Зочин 2019-02-19 202.131.245.226

Энэ эх нялхас гэж яацан газар вэ Тэр сайд майд гэсэн гялгар авгай юуч хийгүй бнаа Ер нь энэ эрүүл мэнд, боловсролын салбар улс төрчдийн тоглоом наймааны газр болж дууслаа яана даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж