Малайз улсыг сүүлийн 60 жил удирдсан Нажиб Разакын Засгийн газар унаж сөрөг хүчин Махатир Мохамадын Засгийн газар тус улсад олон жил бугшсан авлига, хээл хахууль, шударга бус явдлыг таслан зогсооно гэж амлан төрийн эрхэнд гарсан билээ.
Махатирын Засгийн газарт иргэд итгэл үзүүлж, ам сайтай байгаа ч тус Засгийн газрын нэр бүхий гишүүд хуурамч дипломтой байж болзошгүй тухай мэдээлэл цахим сүлжээнд тарсан нь Махатирын Засгийн газрын нэр хүндийг унагааж болзошгүй байна.
- Гадаад хэргийн дэд сайд Марзуки Яхья – Кэмбрижийн их сургуулийн бизнесийн удирдлагын диплом
- Орон сууц, нутгийн удирдлагын сайд Зурайда Камаруддин – Сингапурын үндэсний их сургуулийн диплом
- Парламентийн гишүүн Махруз Омар- Бэльфордын их сургууль хэмээх хууль бус байгууллагаас хуурамч диплом /2012 онд хууль бус үйл ажиллагаа явуулсан хэмээн хаагдсан/
- Мөн Махатирын эвслээс сонгогдсон гурван түшмэд байгаа аж.
Энэхүү хуурамч дипломны хэрэгт холбогдоод буй албан тушаалтнуудыг сонгосон иргэдийн ихэнх нь орон нутгийн, сонгогчийн боловсрол багатай иргэд байгааг далимдуулан хэргийг замхруулах төлөвтэй байгааг судлаачид онцолжээ. Мөн улстөрчдийн энэ бусармаг үйлдэл нь улс төрийн соёлыг маш их доройтуулдаг хэмээн анхааруулсан байна.
Эх сурвалж: ASIAONE
Холбоотой мэдээ