Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын ажилтнууд өнөөдөр /2019.02.18/ Монгол Улсын иргэн “Т” гэгч этгээд биедээ мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан хэргийг илрүүлжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хоёр сая орчим төгрөгийн үнэ бүхий мансууруулах бодис болох “мөс” илрүүлсэн бөгөөд тус боомтын хилийн тагнуулын албатай хамтарсан ажиллагаа явуулж эхэлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ