НӨАТ-ын сугалааны азтан болсон бол хүсэлтээ баталгаажуулаарай

Хуучирсан мэдээ: 2019.02.18-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын сугалааны азтан болсон бол хүсэлтээ баталгаажуулаарай

НӨАТ-ын сугалааны азтан болсон бол хүсэлтээ баталгаажуулаарай

НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол өчигдөр Боловсрол телевизээр орон даяар шууд явагдаж, нийт 23,771 азтан тодорсон. Энэ удаагийн тохирлоос  Сангийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 14 тоот тушаалаар шинэчлэгдсэн хувь хэмжээ мөрдөгдөж эхэлсэн билээ. Тодруулбал, сүүлийн 3 орон таарсан бол 30 мянга, 4 орон таарсан бол 100 мянга, 5 орон таарсан бол нэг сая, 6 орон таарсан бол 5 сая, 7 орон таарсан бол 10 сая, 8 орон таарсан бол 50 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.

Түүнчлэн иргэн та сугалааны тохирол явагдсаны дараа азтан болсон, эсэхээ мэдсэн бол ebarimt.mn цахим хуудас дахь өөрийн бүртгэлийн хэсэгт оронгуут баруун дээд буланд нь ХҮСЭЛТЭЭ БАТАЛГААЖУУЛНА УУ гэсэн цонх гарч ирнэ. БАТАЛГААЖУУЛАХ гэсэн хэсэгт дарж, мэдээллээ үнэн зөв бөглөж, ХҮСЭЛТИЙГ БАТАЛГААЖУУЛАХ хэсэгт дарснаар таны хүсэлт баталгаажина. Мөн та хүсэлтээ 90 ХОНОГ-ийн дотор баталгаажуулах боломжтой гэдгийг энэ дашрамд сануулж байна.

Харин та 1 000.000 болон түүнээс дээш дүнгийн азтан болсон бол хүсэлт /2 хувь/, иргэний үнэмлэх, баримттайгаа ТЕГ-ын Орлогын газарт хандана. Хөдөө, орон нутгийн иргэн бол тухайн аймгийнхаа Татварын хэлтэст дээрх материалыг бүрдүүлж өгнө. Хүсэлтээ баталгаажуулсанаас хойш таны хонжворын мөнгө АЖЛЫН 20 ХОНОГ-т багтан ebarimt.mn цахим хуудсанд бүртгэлтэй дансанд тань орно.

Эх сурвалж: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж