Aрабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээнээс Гавьяат тамирчин Э.Содномпилжээ аваргын алтан медалийг хүртсэн билээ. Тэрбээр өнөөдөр/2019.02.18/ мэдээлэл хийж, “Токио 2020”-н эрхийн төлөө бэлтгэлээ эрчимжүүлж байгаагаа хэлэв.
“2017 оны арванхоёрдугаар сард Мексикт болсон ДАШТ-ээс эхлэн -107 кг-ын жинд өрсөлдөж эхэлсэн. Энэ жиндээ тэргүүлэх зорилго тавин бэлтгэл сургуулилтаа хийж байна. 2018 онд Индонезид болсон Азийн наадмаар Дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон. Энэ онд олон тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа. 2019 оны анхны тэмцээнийг алтан медалиар эхлүүллээ. Дубайд болсон Дэлхийн цомын тэмцээний үед допингийн шинжилгээг хоёр удаа өгсөн. Бэлтгэл сургуулилт сайн байгаа болохоор энгийн тамирчид өрсөлддөг тэмцээнд давхар оролцоод явна. Жиндээ тэргүүлэх зорилго тавин бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Тэмцээн бүр дээр өрсөлдөгч нараа судалж байгаа. “Токио 2020”-д Иран зэрэг олон орноос шилдэг тамирчид оролцох учраас эртнээс бэлтгэж байна.” гэж Э.Содномпилжээ хэллээ.
Холбоотой мэдээ