"Татварын байгууллагын дарангуйлдаг, дарамталдаг байдлыг цэгцэлнэ"

Хуучирсан мэдээ: 2019.02.18-нд нийтлэгдсэн

"Татварын байгууллагын дарангуйлдаг, дарамталдаг байдлыг цэгцэлнэ"

"Татварын байгууллагын дарангуйлдаг, дарамталдаг байдлыг цэгцэлнэ"

Төрийн ордонд өнөөдөр /2019.02.18/ Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Татварын багц хуулиар аж ахуйн нэгж, байгууллагуудыг хэрхэн дэмжиж байгаа вэ. Татварын дарамтаас болоод олон аж ахуйн нэгж хаалгаа барьдаг байдлыг шинэ хуулиар өөрчилж чадах уу?

-Монгол Улсын татварын тогтолцоог зөв болгох, шууд авдаг татварын хэмжээг хэвээр байлгаж, бодож тооцдог хувь хэмжээг буулгаж, энгийн болгох, тайлагналтыг энгийн болгоё гэсэн зарчмаар хуулийн төслийг боловсруулсан. Татварын багц хуулиар хөрөнгө оруулалтыг дэмждэг байх ёстой. Цөөн тооны аж ахуйн нэгж их хэмжээний татвар төлдөг, бусад нь төлдөггүй байх зарчим бус бүгд төлдөг, хувь хэмжээ нь бага байх гэсэн зарчмыг үндэслэж хийсэн. Дээр нь хөрөнгө оруулалт хийх боломжийг бий болгохын тулд зардлаас хасагдах, зардал тооцож татварын орлогоос хасдаг байдлыг нэмж өгч байна. 14-15 төрөл зүйлийг зардалд тооцно, үлдсэнийг нь тооцохгүй гэдэг байдлыг аль болох уян хатан болгож, үйл ажиллагаа явуулахад, орчин үеийн хөгжил дэвшилтэй холбоотой олон зардлыг багтаах гэсэн зүйл мөн бий.

-Татварын тайлан тушаах хугацаанд ямар өөрчлөлт орж байгаа вэ?

-Тухайн компанийн жижиг, том эсэхээс үл хамаараад жилд дөрвөн удаа тайлан гаргадаг байсныг жилд нэг, хоёр, дөрөв гэх мэт давтамжтай болгосон. Татвар төлөх босгыг нэмж өгөх зэрэг татварын хувь хэмжээ энгийн ойлгомжтой байх тусам амар хялбар гэдгийг 2018 оны төсвийн биелэлт харууллаа. 2018 оны нэгдүгээр сард хүн амын орлогын албан татвар дөрвөн шатлалтай болсон байсан. Хэлцэл хийсний үр дүнд хуучин хэвэнд нь оруулсан. Тэр үед хүмүүс татварын орлого буурна гэж байсан бол 2018 оны төсвийн гүйцэтгэлээр дөрвөн шатлалыг эргүүлэн бууруулахад татвар буураагүй, давж биелсэн. Тэгэхээр Татварын хуулийг богино хугацаанд баталж, үүний дагуу нэлээд олон журам боловсруулж, сургах гарын авлагыг нэлээд хэмжээгээр бэлтгэх ёстой.

Татварын байгууллага дарангуйлдаг, дарамталдаг бус үйлчилдэг байгууллага болгохыг төлөө Сангийн яам төсөв дээр анхаарал тавьж, ерөнхийдөө цэгцэрч байна. Аль болох өөрчлөлтийн хувь хэмжээг их биш байхаар зохицуулж хийнэ. Хууль батлагдвал 30-40 орчим журамд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хуулийн хоёр янзаар тайлбарлаж болохуйц байгаа зүйлсийг нэгдсэн өөрчлөлт, судалгааг гаргах ёстой. Нэлээд урт хугацаа хэрэгтэй.

-Шинэчилсэн хуулийн төсөл хэзээнээс хэрэгжих вэ?

-2020 оны нэгдүгээр сараас мөрдөгдөх болов уу гэж бодож байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж