“Херо”-ийн Б.Баатар наадам найруулах “мөрөөдөлтэй”

Хуучирсан мэдээ: 2019.02.18-нд нийтлэгдсэн

“Херо”-ийн Б.Баатар наадам найруулах “мөрөөдөлтэй”

“Херо”-ийн Б.Баатар наадам найруулах “мөрөөдөлтэй”

Жил бүрийн Үндэсний их баяр наадмын найруулагч хэн байх, нээлтийн ажиллагааны найруулга ямар байх гэдгээс ирэх жилийн наадам хүртэлх яриа бий. Сүүлийн хэдэн жил наадмын найруулагчид наадамчин олонд “гологдож”, техник, технологи, орчин үетэйгээ хөл нийлүүлсэн нээлт шүүмж дагуулдаг.

Тэгвэл наадмын нээлтийг найруулах сонирхолтой нэгэн хүн гарч иржээ. “Херо” энтертаймент, “Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн найруулагч Б.Баатар Үндэсний их баяр наадам найруулах хүсэлтээ Соёл урлагийн газарт хүргүүлжээ. Энэ талаараа “Энэ хэдэн хүүхдүүд наадам найруулаад өгье гээд жилийн жилд санал тавих юм” гэж тодотгоод Соёл урлагийн газарт хүргүүлсэн саналынхаа зургийг нийтэлжээ. Хэрэв Соёл урлагийн газар энэхүү хүсэлтийг нь хүлээж авбал энэ жил Б.Баатар болон Херо энтертаймент Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтыг найруулж магадгүй юм.

Сонирхуулахад, сүүлийн гурван удаагийн Үндэсний их баяр наадмын нээлтийг найруулагч Н.Наранбаатар найруулж байсан юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж