Өндөгтэй бүтээгдэхүүнийг 24 цагийн дотор хэрэглэ

Хуучирсан мэдээ: 2019.02.18-нд нийтлэгдсэн

Өндөгтэй бүтээгдэхүүнийг 24 цагийн дотор хэрэглэ

Өндөгтэй бүтээгдэхүүнийг 24 цагийн дотор хэрэглэ

Хоолны хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх зөвлөгөө бэлтгэлээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж буйгаар

  • Хоол хүнсний зүйлс ялангуяа амархан муудах өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгах
  • Бэлэн болон түүхий хүнсийг тусад нь хадгалах
  • Түргэн муудах бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах
  • Амаар дамжуулан хүүхдэд хоол өгөхгүй байх
  • Аяга, халбагыг дамжуулан хэрэглэхгүй байх
  • Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө гараа сайтар угаах шаардлагатай юм.

Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан зөвлөгөөгөөр хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа дараах зүйлийг анхаарах шаардлагатай байна.  

  • Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа
  • Сав баглаа боодол нь урагдаж гэмтсэн эсэх
  • Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн, дарахад хотолзож байвал
  • Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон
  • Шилэнд савласан бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн байвал
  • Хиам, өндөг, нарийн боов, студень зууш зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүнийг хөргүүргүй , ил задгай нөхцөлд зарж борлуулж байвал
  • Дэлгүүрт борлуулж буй хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн байвал
  • Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж өвчин эмгэг үүсгэгч бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй тул худалдаж авахгүй байхыг зөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж