Сургалтад 90 гаруй сургагч багш хамрагдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.18-нд нийтлэгдсэн

Сургалтад 90 гаруй сургагч багш хамрагдаж байна

Сургалтад 90 гаруй сургагч багш хамрагдаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн-Зөн Монгол” ОУБ, нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран “Гамшигт тэсвэртэй хот” төслийн хүрээнд орон нутгийн гамшгийн менежментийн багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг Олон улсын Найрамдал төвд зохион байгуулж байна.

Сургалтад “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төсөл хэрэгжих 9 дүүргийн зорилтот 9 хорооны 90  гаруй сургагч багш хамрагдаж байгаа юм.

Гурван өдөр үргэлжлэх тус сургалтаар сургагч багш нар заах арга зүйгээ нэмэгдүүлэх, ээлжит хичээлийн төлөвлөлт боловсруулах, орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллага болон ерөнхий боловсролын сургуулийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулах, Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх заавар, өрхийн бэлэн байдлын төлөвлөгөө, эрсдэлийн үнэлгээ хийх зөвлөмжийн дагуу танхимын дадлага сургуулийг хийнэ.

Сургалтад хамрагдсан гамшгийн менежментийн багийн гишүүдээр дамжуулан иргэдэд гамшгийн тухай ойлголт өгч, гамшгийн эрсдэлийг бууруулах даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэгдсэн мэдлэг эзэмшүүлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж