Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива Ж.Алтанцэцэг Хайр гэж…” хэмээх уран бүтээлийн тоглолтоо ирэх гуравдугаар сарын 8-нд “ “Корпорэйт конвеншн центр”-ын тайзнаа тоглох гэж байна.
Тэрбээр хамгийн сүүлд 2013 онд өөрийн бие даасан тоглолтоо хийсэн бөгөөд зургаан жилийн дараа уран бүтээлийнхээ олон бэлгийг энэ үдэш фенүүддээ задлах нь ээ.
Түүний энэ удаагийн тоглолтыг "On’n Off" продакшн зохион байгуулж байгаа бөгөөд сонгодог, поп, ардын, хүүхдийн хоор дуулахаас гадна Улсын филармонийн симфони оркестр, амьд хөгжмийн хамтлаг, бүжигчид, Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Никитон” Б.Батчулуун, дуучин Б.Гомбо-очир, Б.Дашдондог зэрэг олон сайхан уран бүтээлчид хамтран дуулах гэнэ.
Дуучин Ж.Алтанцэцэг сүүлийн хоёр жил АНУ-д ажиллаж, амьдрах хугацаандаа “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны продюсерээр уригдан ажилласан байна.