Нохойн хөтөч, эрэлч нохой бэлтгэх сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.02.18-нд нийтлэгдсэн

Нохойн хөтөч, эрэлч нохой бэлтгэх сургалт эхэллээ

Нохойн хөтөч, эрэлч нохой бэлтгэх сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа албаны нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг бэлтгэх “АНС-19” сургалт өнөөдөр  ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад эхэллээ.

Сургалтад НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл аймгийн 15 алба хаагч хамрагдаж, 15 албаны нохойг батлагдсан хөтөлбөрийн дагуу эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчид нохой хөтлөгчөөр суралцаж бэлтгэгдэх юм.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар оролцож, амжилт хүслээ.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/15 дугаар тушаалын дагуу зохион байгуулагдаж буй “АНС-19” сургалт өнөөдрөөс эхлэн зургаан сарын турш үргэлжлэх юм.

Өнгөрсөн онд албаны нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг бэлтгэх сургалтад Үндэсний аврах бригад, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, Дорнод, Өмнөговь, Ховд,  Булган, Сэлэнгэ, Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас нийт 10 алба хаагч хамрагдаж, 10 нохойг эрэлч нохойгоор сурган, эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж