М.Энхболд огцорсон ч “эмгэн”-ий хүсэл ханахгүй!

Хуучирсан мэдээ: 2019.02.18-нд нийтлэгдсэн

 М.Энхболд огцорсон ч “эмгэн”-ий хүсэл ханахгүй!

 М.Энхболд огцорсон ч “эмгэн”-ий хүсэл ханахгүй!

Эртээ урьдын цагт гэж эхэлдэг “Алтан загасны үлгэр”-т шунаг эмгэн, тэнэг өвгөний тухай гардаг.  Энэ үлгэрийг мэдэхгүй хүүхэд ч Монголд байхгүй.

М.Энхболдыг л огцруулсны маргаашаас эхлээд иргэдийн амьдрал сайжирна гэж сурталчилсан УИХ-ын тэмцэгч гишүүд бялуугаа хүртэж, бялуугаа ч хүртээж байна. Мэдээж, тоон дээр төөрсөн хоёр удаагийн жагсаал, Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн хүрээнд М.Энхболд огцорсноор  “ард түмний хайртай хүүхдүүд”-ийн амьдрал “сайжрах” тал руугаа орж,  албан тушаалд эхнээсээ томилогдож эхэлсэн билээ. Харин тэдний шударга ёсонд итгэсэн иргэд гэр ч үгүй, сугалаа ч үгүй, шударга ёс ч үгүй хоцорч үлдсэн.

Гэвч, М.Энхболдыг огцруулснаар “эмгэн”-ий хүсэл  ханаж, цадахгүй аж. Эрх мэдэл+мөнгө+ хуулийг гартаа атгах гэсэн улс төрийн шинэ бүлэглэлийн акц  АТГ-ын даргыг огцруулах,  мөнгө хэвлэх төв банкны ерөнхийлөгчийн гарын үсэгтэй болоход чиглэгдсэн нь илэрхий болжээ. "

Өөрөөр хэлбэл,  Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалыг 72 цагийн дотор сайн дураараа огцрохыг шаардаж тулган шаардах бичгийг шинэ МАНАН-гийн дэмжигчдээс өнөөдөр өгсөн аж.  Өнөөх л танил сценари.  Өмнө нь М.Энхболдыг УИХ-ын даргаас өөрөө огцруулах хугацаат “ял” өгөөд, үгэнд орохгүй бол өрөөл нэгнээр өрөөнд орж бужигнуулдаг үйл явдал тун удахгүй АТГ-ын дарга дээр өрнөнө гэсэн үг.  Араас нь Монголбанкны ерөнхийлөгч, УЕПрокуророос яг энэ аргаараа “ял” асууна, харж л байгаарай.

Өөрт нь таалагдаагүй, үзэл бодол өөр нэгнээ хэлмэгдүүлэх шинэ цагийн хэлмэгдүүлэлт Ерөнхийлөгч Х.Баттулгын үед, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн засаглах жилүүдэд эргэн ирсэн нь туйлын харамсалтай. Их олон зүйл яривал өмчийг "дээрэмдэж", хөрөнгийг нь хураана л гэнэ.

Чухамдаа У.Хүрэлсүх жинхэнэ шударга ёс ярьж байгаа бол эхлээд ЖДҮчидтэйгээ хариуцлага тооцох ёстой байв. М.Энхболдыг огцруулсны дараа ЖДҮчидтэй хариуцлага ярина гэсэн түүний үг ул болж, улс төр нь дол болжээ. Учир нь, олон зуун жижиг дунд үйлдвэрийн боломж, олон хүний ажлын байрыг албан тушаалаа урвуулан ашиглаж булаасан намынхаа нөхөд, удирдлагууд, нэр холбогдоод байгаа хуурай дүү нараасаа хариуцлага нэхсэн бол ядаж л Ерөнхий сайдын унаж яваа рейтингэд нь нэмэртэй байлаа.

Даанч, "манай талын хулгайч" гэх өнцгөөр асуудалд хандаад байвал түүний түүхэнд үлдэх мөрөөдөл нь нам, төрөө хагалан бутаргаж, улс орноо "худалдсан", үзэл бодол өөр нэгтнүүдээ хэлмэгдүүлсэн  гэх тайлбартайгаар үлдэж мэдэх л юм шүү. "Уршигт муу эмгэн хүний хаан болсон ч хүсэл жаргал дутуу гэнэ, эзэн хаан болсон ч эрх ямбаа чамална" гэнэ. Үлгэрт ингэж өгүүлдэг. "Гайхаж хартал газар гэр нь харагдаж гэнэ. Эмгэн түүний дэргэд ээрүүлээ бариад сууна гэнэ. Эмгэний дэргэд эвдэрхий тэвш нь харагдана гэнэ". Үлгэр ингэж төгсдөг. Үлгэр болгон амар  сайхандаа жаргадаггүй.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж